
Японы нийслэл Токио хотноо дифлимпын XXV наадам энэ сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилж буй. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцож буй аж.
Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд оролцсон Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын анхны медалийг авлаа. Энэ нь түүний дифлимпын наадмын гурав дахь медаль гэнэ.

Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байжээ. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.
Л.Баяр

















































