
Иранд засгийн газраа эсэргүүцсэн жагсаалын гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаатай холбогдуулан 500 гаруй жагсагч амь үрэгдэж, 10700 орчим хүн баривчлагдсан гэж АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага мэдэгдэв. Тус улсын засгийн газрын зүгээс жагсагчдын эсрэг гар утасны сүлжээг нь унагах, интернетийг нь тасалдуулах зэрэг арга хэмжээ аваад дөрвөн болж буй.
Иранд хоёр долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж буй уг жагсаалын үеэр амиа алдсан 9 хүүхэд байгааг эх сурвалжууд баталжээ. Эрх баригчид интернет болон утасны шугамыг хаасан тул судалгааны байгууллагууд хохирогчдын цар хүрээг бүрэн харуулж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ташрамд, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Ирантай бизнес эрхэлдэг орнуудад ногдуулах татварыг зарлалаа.

"Шууд хүчин төгөлдөр болсноор Исламын Бүгд Найрамдах Иран Улстай бизнес эрхэлж буй аливаа улс Америкийн Нэгдсэн Улстай хийж буй аливаа бизнест 25 хувийн татвар төлөх болно" гэж Трамп "Truth Social" дээр бичжээ.
Хятад улс бол Ираны худалдааны гол түншүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Л.Баяр

























































