Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-1-26
0
ЖИРГЭХ

Хонь 

Адал явдалд хүчтэй тэмүүлэх долоо хоног. Сэтгэл санаа өөдрөг байх ба үүнийг дагалдаад найз нөхөд, хамт олонтойгоо холбоо тогтооход илүү амар хялбар байх болно. Хамт олны дунд зөрчилдөөн гарлаа ч үүнийг хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө зөвтгөхийн тулд хэн нэгнийг буруугаар ойлгох гэж зүтгэх хэрэггүй. Тухайн хувь хүний мэдрэмжийг нээлттэй хүлээн зөвшөөр. Танд үнэ цэнтэй санагддаг зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бодох шаардлага гарна. Эрч хүчээ нөхөхийн тулд гадуур гарч, олон хүнтэй хамт байх бус гэртээ тайван байхыг сонговол дээр. Гэртээ кино үзэж, өөрийн хийсэн хоолыг идэх зэргээр цагийг өнгөрөөгөөрэй. Дотор хүнтэйгээ ажиллаж, амьдралын зарчим, дадал зуршлуудаа зөв тодорхойлж чадвал гайхамшигтай үр дүн гарна. Өөртөө итгэлтэй байхын тулд зориг гаргах бус зориг гаргаснаар өөртөө итгэх итгэл үүсдэгийг сана.

Үхэр 

Цаг үе танаас өөрийгөө дайчлахыг шаардаж байна. Энэ өдрүүдэд зорилгоо тодорхойлж, өөртэйгөө илүү сайн танилцаарай. Ялангуяа санхүүгийн ирээдүйгээ дахин нэг төлөвлөж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээрэй. Илүү үр ашигтай хуримтлалын төлөвлөгөө боловсруулах шинэ санаанууд төрнө. Бусадтай харилцах ур чадвар тань сайн байна. Шийдэгдээгүй байсан асуудлуудыг нэг тийш болгож, сэтгэл зүйн хувьд хяналтыг дахин гартаа ав. Үндсэндээ сэтгэлгээний хүрээгээ тэлэхийг цаг үе танаас шаардаж байна. Ажлын талбарт та хамгийн хэрэгтэй хүмүүсийн нэг мөн. Эрх мэдэлтэй холбоотой асуудал үүсч магадгүй ба энэ үед шулуун шударга байх нь хамгийн зөв. Аливаа асуудлыг тойруугаар биш шууд хэлэх хэрэгтэй. Үнэт зүйлдээ бат зогсож, хэнээс ч юуг ч нуух хэрэггүй. Итгэл үнэмшилдээ орон зай олго.

Ихэр 

Төсөөлөл, уран сэтгэмжтэйгээ дахин холбогдох үе. Долоо хоногийн дунд үеэр таны бусадтай хамтран ажиллах, ойлголцох чадвар өндөр байна. Танаас маш олон сайхан санаа гарч, хэрэгжүүлэх замдаа гарна. Найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. Харин амралтын өдрүүдийг бичих, унших, ур чадвараа ахиулах, сургалтад хамрагдах зэрэгт зарцуулбал үр дүнтэй. Та өөрийн үнэт зүйлсдээ дүн шинжилгээ хиймээр санагдана. Юу таныг эрч хүчээр цэнэглэж байна, юу таныг бүдгэрүүлээд байна, үүнийг нэг анзаараарай. Сониуч зандаа таны луужин болох зөвшөөрлийг олго. Өөрөөр хэлбэл, урьд өмнө туршиж байгаагүй зүйлдээ зориглоод цаг гаргахад алдах зүйлгүй. Орлого олох шинэ санаа төрж, давхар эх үүсвэрийн боломж гарч ирэх магадлал өндөр байна.

Мэлхий 

Таныг урагшлахад саад болж буй өнгөрсөн үеийн асуудлуудтайгаа нүүр тулах долоо хоног. Аюулгүй бүсээсээ гарч, таныг хамгаалж байсан хуяг дуулгуудаа тайл. Жинхэнэ хүч чадлаа ил гаргах цаг тань иржээ. Зарим үед бүх зүйл зогсонги байдалд орж, эрч хүч тань саарсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ үеийг эрч хүчээ нөхөх, дутуу зүйлсээ гүйцээх, төлөвлөлтөө илүү нямбай хийх цаг үе гэж ойлгоорой. Аяндаа байдал илүү сайжирч, дотор хүн тань эдгэрч буй мэт санагдаж эхэлнэ. Ресторан, музейгээр явах, эсвэл өөрийн дуртай зүйлдээ төвлөрч, өөртөө анхаарал, халамж тавихад тохиромжтой. Энэ өдрүүдэд таны эрүүл мэнд сэтгэл хөдлөлтэй маш нягт холбоотой байна. Сэтгэл санаа тогтворгүйтсэнээр ходоод гэдэс хямрах, нойр алдагдах, хавагнах зэрэг сөрөг нөлөө илэрч магадгүй. Санхүүгийн хувьд орлого тогтвортой байж болох ч гэнэтийн зардал гарч магадгүй.

Арслан 

Эдгэрэл, элбэг дэлбэг байдлаар халгиж цалгих долоо хоног. Долоо хоногийн эхээр та ажилдаа илүү төвлөрч, ямар дүрмээр тогловол тохиромжтойг илүү сайн ойлгож эхэлнэ. Олон нийтийн анхаарал тань дээр төвлөрч байна. Иймээс хэлэх үгэндээ болгоомжтой байж, бусдыг анхааралтай сонсох хэрэгтэй. Мөрөөдөх, томоор сэтгэх, судалгаа хийхэд тохиромжтой. Энэ үед таны өөртөө итгэх итгэл мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Өөрт төрсөн санаануудаа сайтар хянаж, боловсруулж, эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд нээлттэй байж, зүрх сэтгэлээ сонс. Өс хонзон, сөрөг бүхнийг тавьж явуул. Эрүүл мэндийн хувьд эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг байна. Гэлээ гээд ачааллыг бүү хэтрүүлээрэй. Хэт их халуун хоол, кофе, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Бичих, бүтээл хийх, ярилцах зэргээр бодсон санаснаа гадагшлуулбал зүгээр.

Охин 

Долоо хоногийн эхэн үед таны амьдрал хөгжилтэй, сонирхолтой, эрч хүчтэй байна. Энэ үед шинэ зүйл сурч, судалж, урьд нь сонирхож байсан зүйлийнхээ талаар мэдлэгээ тэлэхэд тохиромжтой. Цагийг ашигтай зөв зарцуулж байгаа эсэхдээ анхаарал хандуул. Хэрэв танд оногдсон үүрэг даалгавар хэт их бөгөөд хүнд санагдаж байгаа бол гомдоллохын оронд бүтээлч ханд. Ямар шинэ гаргавал ажил тань хөнгөрөхөөр байна гэдгийг бод. Долоо хоногийн төгсгөлд нийгмийн хүрээллээ тэлнэ. Найз нөхөдтэйгөө цагийг зүгээр нэг зугаатай өнгөрөөх бус чухал ажлууд амжуулна. Эрч хүчээ бодитой ажил хэрэг болгож чадна гэсэн үг. Ойрын үед санхүүгийн байдал идэвхжиж, боломж болон сорилт зэрэг зэрэг давхардан гарч ирнэ. Бизнес, гэр бүл, олон нийтийн сүлжээ, цахим платформуудаар дамжуулан орлого олох боломж нээгдэнэ.

Жинлүүр

Өнгөрсөнтэй холбоотой таныг сорьсон үйл явдал тохиолдоно. Элэрсэн баларсантай зууралдалгүй түүхээ шинээр бичих цаг тань ирсэн байна. Нөхцөл байдлыг эерэг, өөдрөгөөр харах хэрэгтэй. Ирээдүйд аялах газар, сурах зүйлээ төлөвлө. Одоо байгаа стратегиэ дахин харах, шинэчилж зохицуулах боломж гарна. Хамт олон, нийгмийн хүрээлэлд байх нь танд аз жаргал авчирна. Таны сэтгэл санаа, харилцаанаас шалтгаалсан стресс бие махбодид нөлөөлж магадгүй. Ялангуяа ходоод гэдэс хямрах магадлалтай байна. Ур чадвараа ашиглан нэмэлт орлого олох боломж нээгдэнэ. Найз нөхөд, хамт олон, нийгмийн сүлжээгээ ашиглах нь давуу тал болно. Томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтаас өмнө сайн төлөвлөгөө гаргах шаардлагатай. Гэнэтийн зардалд бэлэн байж, сэтгэл хөдлөлөөр мөнгө үрэхээс зайлсхий.

Хилэнц

Нэг дор олон зүйлд анхаарал хандуулж, өөрийгөө дайчлах долоо хоног. Гэхдээ од эрхсийн дэмжлэгтэйгээр та энэ үеийг зовлонгүй даваад гарна. Та удирдах чадвараа харуулж, бусдыг манлайлна. Танд олон шинэ санаа төрж, ур чадвараа төгөлдөржүүлнэ. Өдөр тутмын амьдралд тань шударга байдлыг шаардах олон үйл явдал тохиолдоно. Жижиг сонголтуудаас олон зүйл хамаарах бололтой. Гэр бүлийн харилцаанд тодорхой байдлыг эрхэмлэ. Энэ нь сэтгэл зүйн дарамтыг бууруулж, хэн хэнд тань тайвшрал авчирна. Жижиг асуудлуудыг далдуур биш, нээлттэйгээр шийдэх нь харилцааг бэхжүүлнэ. Мөн дэргэдэх хүнээс тань ирж буй жижиг дохио зангааг анзааралгүй өнгөрөөх вий гэдэгт анхаараарай. Ганц бие хилэнцийн ордныхон найз нөхдийн хүрээ, нийгмийн үйл ажиллагаагаар дамжуулан романтик харилцаа тогтоож магадгүй.

Нум 

Төвлөрлийн долоо хоног. Юунд ч яарах хэрэггүй. Таны сэтгэл татам байдал нэмэгдэж, бусадтай харилцахад илүү амар болох болно. Бусдын тухай илүү ихийг мэдэж, таньж авснаар харилцаагаа шинэ түвшинд гаргана. Өрөвч стэгэлтэй байж, бусдыг ойлгоорой. Үүний зэрэгцээ дотоод хүүхдээ эдгээж, сэтгэл санаагаа нөхөн сэргээхэд ч анхаар. Ажил мэргэжлийн талбарт аливаа гэрээ хэлэлцээ, төлөвлөгөө амжилттай явагдах төлөвтэй байна. Чухал хүнтэй хамтран ажиллах боломж гарна. Шинэ төсөл эхлүүлэх, подкаст хийх, эсвэл хэн нэгэн рүү зоригтой мессеж илгээхэд яг одоо хамгийн тохиромжтой. Хайр дурлалын хувьд жижиг зүйлс ч итгэл төрүүлж, харилцааг бат бөх болгодог гэдгийг санаарай. Өөрийн хүсэл, хил хязгаар, итгэл үнэмшлийг тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Санхүүгийн хувьд аялал, сургалт, төсөлд хөрөнгө оруулах нь ашигтай байх магадлалтай.

Матар 

Сонирхолтой долоо хоног. Таны бусадтай харилцах чадвар сайжирч, хүмүүстэй цагийг зугаатай өнгөрөөнө. Ганц бие хүмүүсийн хувьд танд урам зориг өгөх нэгэнтэй танилцаж магадгүй. Ажил, хичээлийн хувьд ч ялгаагүй харилцааны ур чадвар тань сайн нөлөөгөө үзүүлнэ. Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, шинэ эхлэлийг тавьна. Шударга бөгөөд тодорхой байдлыг аливаа харилцаанд эрхэмлэ. Мөнгө, цаг, эрч хүчээ юунд зарцуулж байгаагаа нэг анзаар. Таны сонголт эргээд таны үнэ цэнийг илтгэнэ. Санхүүгийн байдал тун сайн байна. Сайнаар хэлвэл та мөнгийг соронз адил татах бололтой. Цалингийн нэмэгдэл, шинэ төсөл, шинэ үйлчлүүлэгч, нэмэлт орлого гэх мэтээр сайн мэдээ таныг хүлээж байна. Зарим зүйлийг зүгээр л төлөвлөөд байх бус үйлдэл хий. Тэр үйлдэл нь жижиг байсан ч хамаагүй.

Хумх

Хумхын ордныхны гэрэлтэх долоо хоног. Таны толгойд шинэ сайхан санаа олноороо орж ирнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэх үйл явц нь ч хөгжил хөөртэй, сэтгэл хөдөлгөм байх нь. Бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх зэргээр эмх замбараагүй байдалд орсон оюун санаагаа тайвшруулж болно. Хэн таны найз, хэн таны дайсан байсныг ойлгож авна. Өөрийгөө зоригтойгоор илэрхийлж, хэн нь хэн бэ гэдгээ тодорхой болго. Долоо хоногийн турш таны үйлдэл бүхэн олны анхаарлын төвд байх бололтой. Ирэх саруудын зорилгоо тодорхойлж, зоригтой мөрөөд. Өөрийн өвөрмөц чанар, ур чадвараа ичиж санаа зоволгүй хүлээн зөвшөөр. Ганц бие хүмүүс ойрын үед сонирхол татах шинэ хүнтэй танилцах магадлал өндөр байна. Таны өвөрмөц байдал, сонирхол нь бусдыг татах гол хүчин зүйл болно. Ойрын үед шинэ төсөл, санаачлага, бизнесийн боломжуудаас орлого олох боломж гарч ирнэ.

Загас 

Энэ долоо хоног таны амьдралд олон шинэ өөрчлөлт авчирна. Ертөнцийг үзэх үзэл тань өөрчлөгдөж, юмсын илүү эерэгээр харах боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахад илүү таатай, амар хялбар байна. Би төвт үзлээсээ салж, хүмүүстэй холбогд. Таны эрч хүчийг юу хамгийн их сорж байна гэдгийг анзаарч, өөртөө шинэчлэлт хий. Өдөр тутмын дадал зуршил, цагийн хуваарьтаа өөрчлөлт оруул. Жижиг өөрчлөлтөд асар их хүч нуугдаж байдаг. Лаа асааж, ваннтай усанд хэвтэх, мөрөөдлийн тэмдэглэл хөтлөх, спад орох зэргээр өөрийгөө хайрлаж, сэтгэлээ сэргээ. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Өөрийн хүсэл, сэтгэл хөдлөлийг ил тод илэрхийлэх нь харилцааг бэхжүүлнэ. Санхүүгийн хувьд урьдчилан төлөвлөх, мөнгө, нөөцийг оновчтой зарцуулах нь чухал. Урьдчилан төлөвлөөгүй зардал гаргаж, хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлох хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    10 цаг 16 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    10 цаг 30 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    10 цаг 38 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    10 цаг 48 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    10 цаг 57 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК