
ThunderZ-ийн шинэ уран бүтээл болох "Монгол" дуу дахин үзэгчдийг байлдан дагуулаад байна. Цацагдаад 19 цаг болж байгаа ч 350 мянган хандалт аваад буй уг дууны клипэнд Physical asia шоуны оролцогчид болох Б.Энх-Оргил, Э.Лхагва-Очир, А.Адъяасүрэн нар тогложээ. Мөн тэднээс гадна Улс аймгийн цолтой бөхчүүд, UFC-ийн тамирчид оролцон тогложээ. Тухайлбал,
- Б.Энх-Оргил Холимог тулаанч, МУГТ
- Э.Лхагва-Очир Уран нугараач, МУГЖ
- А.Адъяасүрэн Жүдо бөхийн ОУХМ
- Д.Батгэрэл Холимог тулаанч
- Т.Нямжаргал Холимог тулаанч
- Э.Содномпилжээ МУГТ
- Р.Пүрэвдавга Улсын арслан
- Д.Хүдэрбулга Улсын заан
- С.Сүхбат Улсын заан
- Н.Золбоо Улсын харцага
- Ч.Батчулуун Улсын начин
- Л.Отгонбаатар Улсын начин
- Ц.Цогт-Эрдэнэ Аймгийн арслан
- Д.Алтанцоож Аймгийн арслан
- Д.Бямбасүрэн Аймгийн арслан
- С.Ерөөлт Аймгийн арслан
- П.Хүрэлбаатар Аймгийн арслан
- О.Намнанжанцан Аймгийн начин
- А.Батнасан Сумын заан нар оролцжээ.
ThunderZ энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Тэнгри" нэртэй тоглолтоо хийхээ мэдэгдээд буй.





















































