
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн ням гарагт Ираны талтай хэлэлцээр хийж чадаагүй тул Ираны боомтуудад орж, гарч буй хөлөг онгоцнуудад цэргийн хориг тавихаа мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын ногдуулсан тэнгисийн цэргийн хоригийг өнөөдөр өглөө эхлүүлсэн байна.
Тэгвэл дэлхийн далайн тээврийн аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцсан НҮБ-ын Далайн хэрэг эрхлэх газрын тэргүүн хэлэхдээ, ямар ч улс орон Ормузын хоолойг хаах хууль ёсны эрхгүй гэжээ.
Олон улсын далайн байгууллагын (IMO) Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингез АНУ-ын хориг арга хэмжээ "Ираны боомтуудад нэвтрэхтэй холбоотой" мэт санагдаж байгаа ч хууль эрх зүйн хувьд аль ч улсын усан замыг хаах үндэслэлгүй гэж мэдэгдэв.
"Олон улсын хуулийн дагуу улс орнууд олон улсын тээвэрлэлтэд ашиглагддаг хоолойг хаах эрхгүй" гэж тэрбээр Лондон дахь Олон улсын далайн байгууллагын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Ноён Домингез мөн хэлэхдээ, хориг тавихаас өмнө хоолойгоор маш цөөхөн хөлөг онгоц нэвтэрч байсан. АНУ-ын "хорио" нь "бидэнд тулгарч буй хямралыг шийдвэрлэх шийдэл биш" гэжээ.
Сүүлийн үеийн мэдээгээр 20 мянган далайчин ажил нь зогсонги байгаа гэнэ. Ормузын хоолойг хаасан явдал нь дэлхийн эдийн засагт нөлөөлсөөр байгаа бөгөөд эрчим хүчний хямрал хэр удаа үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Л.Баяр





















































