
Дөрөвдүгээр сарын 24-ний Баасан гаргийн 13:00 цагт товлогдоод байсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан зохион байгуулагч талын хүсэлтээр ирэх сард болохоор барилдааны тов өөрчлөгдлөө.
Хуваарийн дагуу дараах барилдаанууд амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Үүнд:
- Дөрөвдүгээр сарын 25-ны Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- Дөрөвдүгээр сарын 26-ны Ням гарагийн 13:00 цагт Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Л.Баяр






















































