
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргад Б.Жавхлангийн нэрийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нэр дэвшүүлж, ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь нь дэмжлээ.





















































