
Их Британийн хаан Чарльз III, хатан хаан Камилла нар 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын урилгаар Цагаан ордонд болсон төрийн зоогт оролцжээ.
Төрийн зоог нь АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойг тэмдэглэж буйтай холбогдуулан АНУ, Их Британийн уламжлалт “тусгай харилцаа”-г онцлон тэмдэглэх зорилготой зохион байгуулагдсан байна.
Айлчлалын үеэр хаан Чарльз III АНУ-ын Ерөнхийлөгчид Дэлхийн II дайны үеийн HMS Trump шумбагч онгоцны анхны хонхыг бэлэглэсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ. Уг бэлэг нь хоёр улсын цэргийн холбоотны харилцааг бэлгэдсэн утгатай аж. Хаан Чарльз III энэ үеэр “хэрэв бидэнтэй холбогдох шаардлагатай бол зүгээр л хонх дуугаргаарай” хэмээн хошигнон хэлсэн байна.
Л.Баяр




















































