Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

2026-5-07
0
ЖИРГЭХ

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дэх заалт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 дахь хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.23, 5.24, 5.25, 5.39, 5.39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид

тавигдах шаардлага, шалгуур

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь "Монголын хөрөнгийн бирж” ХК-д ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

  3. Эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

  4. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;

  5. Сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

  6. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй

  7. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;

  8. Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;

  9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  10. Уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  11. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  12. Санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

  13. Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;

  14. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;

  15. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;

  16. Үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхэлдэггүй байх;

  17. Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;  

  18. “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

  19. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;

  20. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

  21. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

  22. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

  23. "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гишүүн брокерын компаниудын эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд биш байх;

  24. Уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

  25. Уул уурхайн компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;

  26. Тухайн салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

  27. Биржийн томоохон харилцагч эсхүл ижил төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг өрсөлдөгч аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ/

  28. Хяналт шалгалтын байгууллагын төлөөлөл биш байх;

  29. Өмнөх ажил, албан тушаалаас сахилгын шийтгэл хүлээн эсхүл мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах болон захиран зарцуулах ажил хийж байх үедээ ажил олгогчийн итгэлийг алдсан, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй байх;

  30. Өмнө нь компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “хангалтгүй ажилласан” гэсэн үнэлэлт, дүгнэлт авсан бол уг дүгнэлт гарснаас хойш 3 жил өнгөрсөн байх;

  31. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;

  32. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу. 

  2. Төрийн байгууллага болон бусад шаардлагатай байгууллагаас тухайн этгээдийн талаар лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн бичиг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.

  3. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.

  4. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  5. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  6. Анх ажилд орсон үеэс хойших бүх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia системээс авсан, эсвэл баримт бичгийн эх хувь байна)

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификат; (E-Mongolia системээс авсан, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  9. Иргэний үнэмлэхийн хуулбар; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; (нотариатаар гэрчлүүлсэн байна)

  11. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт; (эх хувь, ҮЦТХТ-д өргөдөл гаргаснаар авах)

  12. Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)

  13. Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.

  14. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү) Загварыг энд дарж татаж авна уу.

  15. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт (Энэхүү нэр дэвшигчид тавигдах шаардлага, шалгуурын 6-9-д заасан шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо (Хяналт шалгалт, зохицуулалтын газар), Монголбанк (Санхүүгийн тогтвортой байдлын газар) тодорхойлолтоор, Засгийн газрын 2023 оны 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам” -ын 3.1.1-д заасан шаардлагыг Шүүхийн тусгай архивын тодорхойлолтоор тус тус баталгаажуулах)

  16. ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.

2. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хамгийн их санал авсан 4 нэр дэвшигчийг сонгож, томилно.

ДӨРӨВ. Сонгон шалгаруулалтын материал хүлээн

авах хугацаа, газар

Материал хүлээн авах хэлбэр: Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар дугтуйлж ирүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 цаг хүртэл;

Материал хүлээн авах хаяг: Монгол Улсын Сангийн яам, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр Д корпус Улаанбаатар 15160, Монгол Улс. Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Марал (утас: 94993260)-д хүлээлгэн өгнө.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг цаасаар илгээхдээ:

    1. Бүрдүүлэх бүх материалыг нэг дугтуйнд хийх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог, нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой, ойлгомжтой бичсэн байна. Материалыг хүлээлгэж өгөхдөө дугтуйг битүүмжилнэ.

    2. Материалыг хүлээлгэн өгөхдөө дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

  5. Хүчин төгөлдөр бус баримт бичиг ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэн сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй ажлын хэсгээс холбоо барина.

  7. Сонгон шалгаруулалтын үе шатуудад Компани нь нэмэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг нэр дэвшигчээс, эсхүл холбогдох байгууллагаас авч болно.

  8. Нэмэлт мэдээллийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Марал (утас: 94993260)-аас тодруулна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Daisy Darren (105.113.8.9)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Darren Poulsen (105.113.8.9)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    9 цаг 31 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    9 цаг 51 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    10 цаг 0 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    10 цаг 14 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 17 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    10 цаг 58 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    11 цаг 11 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    11 цаг 40 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    11 цаг 57 мин
  • “Поло” хар салхи Мексикийг чиглэн ойртож, хүчтэй салхи, үерийн аюул дагууллаа
    12 цаг 12 мин
  • Сүхбаатар аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9.6 хувиар өсжээ
    13 цаг 8 мин
  • Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
    13 цаг 9 мин
  • “Open Mongolia 2026 – World Children Championships” тэмцээн эхэллээ
    13 цаг 15 мин
  • Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
    13 цаг 27 мин
  • 100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
    13 цаг 44 мин
  • Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
    13 цаг 54 мин
  • Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэг
    13 цаг 55 мин
  • Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
    14 цаг 10 мин
  • Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
    14 цаг 23 мин
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
    14 цаг 33 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК