
Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков айлчлалын бэлтгэл ажил үндсэндээ дууссан бөгөөд “тун удахгүй” болно гэж мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Путин тавдугаар сарын 20-ны орчимд Бээжин хотод нэг өдрийн айлчлал хийх төлөвтэй байгаа аж. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийсэн дээд хэмжээний уулзалтын дараахан болж байгаагаараа олон улсын анхаарлыг татаж байна.
Айлчлалын үеэр Путин болон Ши Жиньпин нар хоёр улсын стратегийн түншлэл, эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа болон олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа. ОХУ болон БНХАУ 2022 онд “хязгааргүй түншлэл”-ийн гэрээ байгуулснаас хойш харилцаагаа улам гүнзгийрүүлж, барууны орнуудын нөлөөнд хамтран хариу үзүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй.
Мөн шинжээчдийн үзэж буйгаар, Бээжин нэг сарын дотор АНУ болон ОХУ-ын удирдагчдыг ээлж дараалан хүлээн авч байгаа нь дэлхийн том гүрнүүдтэй харилцаагаа тэнцвэртэй хадгалах дипломат бодлогын нэг хэсэг гэж үзэж байна.
Л.Баяр





















































