
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай үргэлжилж буй мөргөлдөөн болон Хятадын байр суурийн талаар мэдэгдэл хийж, гурван улсын хоорондын геополитикийн хурцадмал байдал улам нэмэгдэж байгааг анхааруулжээ.
Тэрбээр Ирантай холбоотой зөрчил, ялангуяа цөмийн болон цэргийн асуудлууд дээр ахиц гарахгүй байгааг онцолж, АНУ шаардлагатай тохиолдолд илүү хатуу цэргийн арга хэмжээ авч болохыг үгүйсгээгүй байна.
Мөн Хятад улс энэ мөргөлдөөнд шууд оролцох эсэх асуудал анхаарлын төвд байгаа бөгөөд Трампын хэлснээр Бээжин Ираны асуудалд тодорхой дарамт үзүүлэх тухай тохиролцоо бүрэн тодорхой биш хэвээр байна.
Нөгөө талаас, АНУ–Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны асуудал яригдсан ч хоёр тал бодитой, тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд Вашингтон, Бээжингийн байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү нөхцөл байдал нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг улам сунжруулж, АНУ–Хятадын стратегийн өрсөлдөөнийг илүү хурцатгаж байна.
Л.Баяр
























































