
Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад шөнө дундын үед олон нийтийн жагсаал, зэвсэгт мөргөлдөөн зэрэгцэн өрнөж, нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.
Жагсаал цуглааны шинжтэй үйл явдалорой бүр үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид Ираны засгийн газрыг дэмжсэн уриа лоозон барин гудамжинд гарч, зарим тохиолдолд зэвсэг, хуягт машинуудын хамт үзэгдэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Зарим бүс нутагт шөнийн цагаар буудалцаан, зэвсэгт мөргөлдөөн гарч, гудамжны нөхцөл байдал тогтворгүй болсон байна. Эдгээр үйл явдал нь Иран дахь дотоод улс төрийн хямрал, эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор улам даамжирч байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Мөн эрх баригчид болон тэднийг дэмжигч бүлгүүд гудамжийг хяналтандаа байлгах, эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараах зорилгоор шөнийн цугларалт, хүчний ажиллагааг эрчимжүүлсэн гэж мэдээлэгдэж байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр энэ нөхцөл байдал нь Иранд өрнөж буй өргөн хүрээний хямрал, эсэргүүцлийн хөдөлгөөнтэй давхцаж, иргэдийн аюулгүй байдлыг улам хүндрүүлж байгаа ажээ.

Дайн эхэлснээс хойш бараг гурван сарын турш буюу орой бүр тус улс даяар энэ мэт жагсаал цуглаан болж байна. Гэвч сүүлийн өдрүүдэд энгийн иргэдэд зэвсэг хэрэглэх үндсэн хичээлүүдийг зааж байгаа нь Ираны хатуу чанга эрх баригчид хүмүүсийг цаашид мөргөлдөөнд бэлтгэж байгаагийн шинж юм.
Л.Баяр


























































