FIBA 3x3 World Cup 2026 тэмцээн 2026 оны 6-р сарын 1-7-ны хооронд Польшийн Варшав хотод зохион байгуулагдана. FIBA-ийн албан ёсны түнш 1xBet-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах энэхүү дэлхийн аваргад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд дахин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс 3x3 сагсан бөмбөгийн хамгийн хүчтэй орнуудын нэг болж, дэлхий дахинд нэр хүндээ тогтмол өсгөсөөр байгаа билээ.
Эмэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн ДАШТ маш өндөр хүлээлттэй эхэлж байна. Өнгөрсөн жил Улаанбаатарт болсон дэлхийн аваргад Монголын эмэгтэй шигшээ баг финалд шалгарч Нидерландын багт ялагдан мөнгөн медаль хүртсэн нь Монголын 3x3 сагсан бөмбөгийн түүхэн амжилтуудын нэг болсон. Багийн үндсэн бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөөгүй нь том давуу тал бөгөөд 3x3 форматад багийн гишүүн бүрийн хоорондын ойлголцол маш чухал нөлөөтэй.
Багийн гол найдварын нэг бол дэлхийн чансааны 12-т бичигддэг О.Хулан. Түүний ширүүн, бууж өгдөггүй тоглолт Монголын багийн нүүр царай болсон гэж хэлж болно. Мөн залуу од Н.Нандинхүсэл 2025 онд гайхалтай тоглолтууд үзүүлж, багийн ирээдүйн том лидерүүдийн нэг гэдгээ харуулсан юм.
Монголын эмэгтэй баг B хэсэгт АНУ, Испани, Унгар, Австралийн хамтаар орсон. АНУ-ын баг сүүлийн олимп болон ДАШТ-д хүлээлтэд хүрээгүй тул энэ удаа аваргын төлөө ирэх нь тодорхой. Испани дэлхийн чансааны 3-т бичигдэж байгаа бол Унгар, Австрали ч маш хүчирхэг багууд. Гэсэн ч Монголын баг тоглолт бүрт төвлөрч чадвал хэсгээс эхний гурван байраар гарах бүрэн боломжтой бөгөөд плэйоффт сугалаа ихээхэн нөлөө үзүүлэх болно.
Харин эрэгтэй шигшээ баг шинэ үеийн шилжилтийн үедээ яваа. Монголын эрэгтэй баг Азийн хоёр удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнүүдийн байнгын оролцогч болсон ч өмнөх үеийн домгууд аажмаар шинэ залуу тоглогчдод зайгаа тавьж өгч байна. 2023 оны Asia Cup-ийн MVP Д.Дэлгэрням энэ удаагийн бүрэлдэхүүнд багтаагүй нь үүний тод жишээ юм. Одоогоор Монголын эрэгтэй баг дэлхийн чансааны 11-д бичигдэж байгаа бөгөөд багийн гол найдвар нь дэлхийн чансааны 51-т бичигддэг А.Ананд юм.
Эрэгтэй багийн хувьд тун хүнд сугалаа татсан. Тэд АНУ болон 2021 оны олимпын аварга Латвийн эсрэг тоглоно. Мөн Чех болон талбайн эзэн Польш ч аюултай өрсөлдөгчид байх болно. Ялангуяа Польшийн эсрэг тоглолтод үзэгчдийн дарамтыг даван туулах нь чухал сорилт болно. Гэсэн ч Монголын залуус Азийн аварга болж байсан туршлага, хурдтай довтолгоо, тууштай хамгаалалтаараа ямар ч багтай өрсөлдөх чадвартай гэдгээ өмнө нь олон удаа харуулсан билээ.
Варшавын талбай дээр Монголын багууд дахин дэлхийд нэрээ дуурсгаж чадах эсэхийг сая сая хөгжөөн дэмжигчид тэсэн ядан хүлээж байна. 3x3 сагсан бөмбөгийн халуун уур амьсгал, дэлхийн шилдгүүдийн тулааныг 1xBet-тэй хамт мэдрээрэй!























































