
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа нийслэл хотын цаашдын хөгжил, хэрэгжүүлэх ажлын талаар санал, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Өнгөрсөн хоёр сард юу болж өнгөрөв. Хурлын дараа үдлээ, хотын даргаа явууллаа. Уг нь бид Нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуультай. НИТХ-ын 45 гишүүн яагаад дотроосоо хотын даргаа сонгож болдоггүй юм бэ? Хэдүүлээ яах гэж сонгууль хийж, өрсөлдөж уралдаад байдаг юм.
Анхдугаар Богдыг эхийн хэвлийд бүрэлдэхэд улс үндэстнээрээ жарган ард олон баярлан цэнгэж байсан шиг өнгөрсөн долоо хоногт улсаараа шинэ хотын даргыг магтаж байгааг харлаа. Хот гэдэг айл цэцэрлэгийн хүүхдийн тоглодог газар биш" хэмээв.


























































