Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.
Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 7 дугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.
Царцааны төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


















































