Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх

2026-7-25
0
ЖИРГЭХ

Талын дунд тавьсан анхны шав, Эрдэнэтийн овооны баялаг, хэдэн мянган хүний хөдөлмөрөөр бүтсэн хотын түүх өнөөдөр хагас зуун жилийн ойтойгоо золгож байна. Монголын аж үйлдвэржилтийн бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хот 50 жилийнхээ түүхэн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Эрдэнэтийн хотын шавыг 1973 онд Эрдэнэтийн овооны арын хөндийд тавьжээ. 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэй засаг захиргааны нэгж болон байгуулагдсан бол 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд Эрдэнэт хороог хот болгох шийдвэр гарсан байна. Улмаар 1976 онд Эрдэнэт хот болон зохион байгуулагджээ. Харин 1994 онд нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлтөөр Орхон аймаг байгуулагдсан түүхтэй.

Эрдэнэт анх 1,655 өрх, 7,800 орчим хүн амтай байсан бол өнөөдөр хүн ам нь 100 мянгыг давжээ. 2022 оны мэдээллээр хотын хүн ам 103,127, 2023 онд Орхон аймгийн хүн ам 103,600 гаруй болсон байна. Эрдэнэт хүн амын тоогоор Улаанбаатарын дараа улсынхаа хоёр дахь том хотод тооцогддог. Хотын нийт газар нутаг 208 хавтгай дөрвөлжин километр, далайн түвшнээс 1,280 метрийн өндөрт оршдог. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд байрладаг. Эрдэнэтийн түүхийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс салгаж ойлгох аргагүй. Монгол, Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1978 онд Эрдэнэтийн овооны орд газарт байгуулагдсан тус үйлдвэр өнөөдөр Ази тивийн томоохон зэс, молибдений үйлдвэрүүдийн нэг хэвээр байна. Үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Монголын зэс корпораци эзэмшдэг.

“Эрдэнэт үйлдвэр” жилд ойролцоогоор 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн орчим зэсийн баяжмал, 3 мянган тонн орчим молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг хэмээн дурдагддаг нь Эрдэнэт хотын эдийн засгийн ач холбогдлыг илтгэнэ.

Гэхдээ Эрдэнэт зөвхөн нэг үйлдвэрт түшиглэсэн хот биш. Баян-Өндөр сумын хэмжээнд 900 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энд хивс, өнгөт металл, хүнс, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн. “Эрдэнэт хивс” компани бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй оронд экспортолдог бол “Эрдмин” жилд 2.5 тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. “Ачит-Ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрдэнэт хотын эдийн засгийн цар хүрээг төсвийн тоо ч харуулна. 2024 онд 128.9 тэрбум төгрөгийн татварын болон татварын бус орлого бүрдүүлсэн байна. Мөн тухайн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 151 төсөл, арга хэмжээг 10.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эрдэнэт хотын халуун усны хэрэглээг хэсэгчилэн хаана – NewsWall

Хүн амын бүтэц ч Эрдэнэтийн ирээдүйг илтгэнэ. Нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлж, хүн амын 64 орчим хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик бий. Иргэдийн 53 орчим хувь нь долоон бичил хороололд, орчин үеийн орон сууцанд амьдардаг.

Эрдэнэт бол боловсролын томоохон төв юм. Хотод 26 ерөнхий боловсролын сургууль, 40 цэцэрлэг ажиллаж, ерөнхий боловсролын сургуулиудад 25,842 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 9,241 хүүхэд хамрагдаж байна. Мөн 1,214 багш, ажилтан ерөнхий боловсролын салбарт, 378 багш, сурган хүмүүжүүлэгч сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна.

Эрдэнэт хотын амьдрал зөвхөн үйлдвэр, сургууль, орон сууцаар хязгаарлагдахгүй. Баян-Өндөр суманд 98,183 толгой мал тоологдсон бөгөөд үүнд 13,318 адуу, 19,263 үхэр, 38,874 хонь, 26,691 ямаа, 37 тэмээ багтжээ. Мөн эрүүл мэндийн 78 байгууллага, үүнээс 8 өрхийн эрүүл мэндийн төв, 70 хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, 448 их эмч, 503 сувилагч ажиллаж байна.

Эрдэнэт хотын Баян-Өндөр ууланд | News.MN

Ийнхүү хагас зууны өмнө 7.8 мянган хүнтэй, хэдхэн мянган өрхтэй эхэлсэн Эрдэнэт өнөөдөр 100 мянга гаруй хүн амтай, Монголын эдийн засаг, аж үйлдвэр, боловсролын томоохон төв болон өргөжжээ.

Тиймээс Эрдэнэтийн 50 жилийн ой бол зүгээр нэг баяр наадам биш. Энэ бол 1973 онд тавьсан шавнаас эхэлсэн 50 жилийн бүтээн байгуулалт, уурхайчин, инженер, багш, эмч, барилгачин, ажилчин, үе үеийн Эрдэнэтчүүдийн хөдөлмөрийг дурсах түүхэн мөч юм.

Тавин жилийн өмнө талын дунд босож эхэлсэн хот өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрх, эдийн засаг, соёл, боловсрол, амьдралын хэмнэлтэй болжээ. Эрдэнэт бол Монголын уул уурхайн хот төдийгүй хагас зуун жилийн турш хөдөлмөрөөрөө бүтсэн нэгэн үеийн түүх юм.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.94.140)
    тиймээ монгол хүний хөдөлмөрөөр боссон хот юм даа
    2026 оны 07 сарын 27 | Хариулах
  • HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER (194.34.134.21)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    3 цаг 22 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    3 цаг 42 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    3 цаг 50 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    4 цаг 5 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 7 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    4 цаг 48 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    5 цаг 1 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    5 цаг 30 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    5 цаг 48 мин
  • “Поло” хар салхи Мексикийг чиглэн ойртож, хүчтэй салхи, үерийн аюул дагууллаа
    6 цаг 3 мин
  • Сүхбаатар аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9.6 хувиар өсжээ
    6 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
    6 цаг 59 мин
  • “Open Mongolia 2026 – World Children Championships” тэмцээн эхэллээ
    7 цаг 6 мин
  • Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
    7 цаг 17 мин
  • 100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
    7 цаг 34 мин
  • Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
    7 цаг 44 мин
  • Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэг
    7 цаг 45 мин
  • Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
    8 цаг 0 мин
  • Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
    8 цаг 13 мин
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
    8 цаг 23 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК