Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэлийн хат айлын эгчийг хөл дээр нь босгожээ

2013-3-24
0
ЖИРГЭХ
2015 он гэхэд сүрьеэгээр өвчлөх хүний тоог 100 мянган хүн тутамд 150, харин нас баралтыг 100 мянган хүн тутамд 15 болгож бууруулахаар ажиллаж байгаа. Сүрьеэ дотроо уушгины, ясны гээд олон янз байдгаас манай улсад хамгийн элбэг тохиолддог нь уушгины сүрьеэ юм
    харааааа“Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” хэмээн монголчууд ярьдаг. Үнэхээр энэ үнэн үг. Нэлээн хэдэн жилийн өмнө хажуу айлын эгч маань сүрьеэгээр өвчилсөн юм. Гялалзаж явдаг айлын эгч жилийн дотор л мах шөл нь шуугдаж, цаанаа нэг шаналангуй явах болсон. Ээж маань түүнийг гялалзаж явдаг хүн юмсан. Турж эцээд ойрдоо горьгүй харагдана. Сайхан хүнийг өвчин явуугаараа идчих юм даа хэмээн шогширно. Үнэхээр ээжийн хэлснээр түүнтэй таарахад нүднийх нь гал буурсан харагдаж билээ.

     Тухайн үед би энэ хүн цэвэрч байж яагаад ийм өвчнөөр өвчилсөн юм болоо гэсэн хүүхдийн гэнэн бодлоор бодож байсан. Яагаад ч юм бэ тэр үед хүмүүс сүрьеэтэй гэхээр жийрхэж сэжиглэдэг байв. Айлын эгч оношоо дуулснаасаа хойш нэг л жожиг хүн амьтантай уулзаж харагдах нь цөөн болсон. Хүний хөлнөөс хол, байнга инээмсэглэж явдаг байсан нь гэнэт л түүнээс яваад өгсөн. Хааяадаа хүүхэдтэй нь тоглодог миний хөг ч өнгөрөв. Охин нь гэрээсээ гарах нь багасаж сургууль гэр гэсэн маршруттай болсон. Өвчин гэдэг баяр баясалтай гэр бүлийг ч хүртэл өөрчилдөг юм билээ. Манайх ч тэндээс нүүсэн. Хожим нь оюутан болоод автобусанд айлынхаа эгчтэй таардаг юм байна. Нэлээн махалчихсан өнгө оржээ. Урьдын хэвээр нүд нь гялалзаж намайг том болсныг гайхна. Нэлээн олон буудал явсан тул айлын эгчтэй тухтай нь аргагүй хуучилж билээ. Эгч нь анх сүрьеэтэй гэдэг оношыг дуулаад юмаар цохиулаад авах шиг л болсон. Хэдэн хүүхдээсээ ингээд л явдаг юм байна. Ханиа алдаад зовсон надад бурхан яасан хатуу хандана вэ гээд эхэндээ “дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” л явлаа. Харин надад сайн эмч таарсан. Энэ өвчин 100 хувь эдгэнэ. Ингэж сэтгэлээр унаж болохгүй шүү. Хэдэн хүүхдээ бодно оо гэдэг юм. Би сар орчим дотроо уйлж явсан даа. Миний энэ байдал хүүхдүүдийг минь их зовоосон. Охин маань яг үнэндээ хоолноос гарсан шүү. Орой болгон ээжийнхээ төлөө долоон бурханд сүү өргөнө гээд гардаг байлаа. Энэ тоолонд элэг эмтэрч би ямар ч байсан эдгэж хүүхдүүдээ энэ шаналалаас салгана гэж бодож билээ. Би ганцаараа энэ өвчнөөр өвдөөгүй шүү олон мянган хүн тэмцэж эдгэсэн гээд шүдээ зуусан. Хамгийн түрүүнд би биеийнхээ дархлааг сайжруулахад анхаарсан. Аль болох эрүүл агаарт гарч хүүхдүүдээ халдаахгүйн тулд ариун цэврийг ягштал сахисан даа. Өвчнөө судалсан. Хүмүүсийн эдгэсэн түүхийг нэг бүрчлэн уншсан. Хүний биеийн аль нэг эрхтэнд нь сүрьеэгийн бактери идэвхгүй хэлбэрээр байж байдаг юм билээ. Идэвхгүй байгаагийн гол учир нь тухайн хүний дархлаанд дарангуйлагддаг юм байна. Харин дархлаа нь суларчихвал нөгөө идэвхгүй байсан сүрьеэгийн бактери чинь сэргэж сүрьеэгээр өвчилдөг юм гэдгийг олж мэдсэн. Гол нь амьсгалын замаар халддаг гэдгээс л тухайн үед их цэрвэж байлаа. Ерөнхийдөө хүүхдүүдээсээ өөрийгөө тусгаарласан. Эдгэж ийм дайтай яваа маань эмчилгээгээ таслахгүй эмчийн зөвлөгөөг ягштал мөрдсөнийх юм. Дээр нь сэтгэлээ чангалж яагаад би энэ өвчнөөс салахгүй юм гэж өөртөө “тангараг” өргөснийх. Ардын аргыг ч хэрэглэсэн. Өлөнгөө ч уусан даа. Энэ айхтар өвчнөөс хүүхдүүд маань л намайг аварсан. Нулимстай нүдээр бүлтэлзэх үрсээ хараад эх хүн орхиж явахгүйн төлөө тэмцдэг юм билээ гэж айлын эгч ярьж билээ.

    Үнэндээ хүмүүсийн дунд нийгмийн өвчин хэмээн нэрлэгдсэн сүрьеэ өвчнөөр дэлхийн хүн амын гуравны нэг нь өвчилж байна гэсэн судалгаа бий. Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр нэлээн дээгүүрт яваа. Тиймээс 2015 он гэхэд сүрьеэгээр өвчлөх хүний тоог 100 мянган хүн тутамд 150, харин нас баралтыг 100 мянган хүн тутамд 15 болгож бууруулахаар ажиллаж байгаа. Сүрьеэ дотроо уушгины, ясны гээд олон янз байдгаас манай улсад хамгийн элбэг тохиолддог нь уушгины сүрьеэ юм. Гэхдээ уушгины сүрьеэ өвчин дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг аж. Сүрьеэ өвчний халдвар авсан ч насан туршдаа түүгээр өвчлөхгүй хүн байж болох талтай гэнэ. Үнэхээр дархлаа сайтай бол та хэзээ ч энэ өвчнөөр өвдөхгүй юм байна. Манайд 15-50 орчим насныхан сүрьеэгээр өвчилж байна гэсэн судалгаа бий. Ид хийж бүтээх насандаа нийгмийн өвчнөөр өвчилсөн хүн үүнийг уншиж суугаа бол манай айлын эгч шиг сэтгэлийн хаттай байж өвчнөө ялан дийлээрэй гэж хэлмээр байна. “Өвчин бол юу ч биш, сэтгэлийн хаттай бол юуг ч ялан дийлдэг юм байна” гэсэн айлын эгчийн үг одоо болтол санаанаас гардаггүй юм.
                                                                                                                                                           
     Б.Заяа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 20 градус дулаан байна
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • vnen (122.201.18.169)
    setgelin hat tewcheer chuhal saihan setgel chuhal
    2013 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    3 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    4 цаг 14 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 22 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    5 цаг 5 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    23 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    23 цаг 50 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    23 цаг 57 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК