Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвал сайдаа хэр баргийн хүн нэвтрэхээргүй “вант улс”-аараа зочилбол яасан юм бэ

2013-3-29
0
ЖИРГЭХ
Сэргээн засах клиник эмнэлэг өндөр настнуудын хөлд дарагдаж, хэвтэх гэсэн хүмүүс өглөөний таван цагаас эхлэн дугаарлаж байна гэсэн мэдээллийн мөрөөр сэтгүүлч миний бие сурвалжлахаар зорилоо.
    Сэргээн засах клиник эмнэлэг өндөр настнуудын хөлд дарагдаж, хэвтэх гэсэн хүмүүс өглөөний таван цагаас эхлэн дугаарлаж байна гэсэн мэдээллийн мөрөөр сэтгүүлч миний бие сурвалжлахаар зорилоо. Хан-уул дүүрэгт байрлах тус эмнэлэг “Оргил” рашаан сувилалын зэргэлдээ оршдог байна. Хоёр давхар шар байшинд Сэргээн засах клиник эмнэлэг төвхнөжээ. Хаалгаар орвол үүдэндээ  усан оргилууртай/ажиллаагүй/, хөгшчүүлд дасгал хийхэд зориулан талбайг тохижуулжээ.
DSC_0102
Эмнэлгээр ортол эмч, сувилагч нар нь бололтой цагаан халаттай хүмүүс хананд өргөмжлөл өлгөж байгаа харагдав. Үүдний жижүүрт сурвалжлага хийхээр ирсэн тухайгаа хэлж эмнэлгийн даргатай уулзуулж өгөхийг хүслээ. Тэрээр “захирал эзгүй байна, та орлогч даргатай уулз” хэмээн өрөөг нь зааж өгөв.
DSC_0101
Эл эмнэлэг их нам гүм юм. Нэг давхрын зүүн гар тийш эргэн Эмчилгээ хариуцсан орлогч дарга Одончимэгийн өрөөний үүдэнд ирэв. Өрөөнд нь хэдэн эмч нар хууч хөөрч байгаа бололтой байлаа. Зөвшөөрөл аван орж учир байдлаа хэлтэл Одончимэг эмч эмнэлгийнхээ талаар мэдээлэл өгөхөөс эрс  татгалзав. Ямар учраас мэдээлэл өгөхгүй байгааг асуувал “Ямар ч  хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмнэлгийнхээ тухай гаргамааргүй байна. Угаасаа манайхыг үйлчилгээ сайтай гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Өмнө нь телевизүүдэд яриа өгч, эмнэлгээ сурталчилсан чинь хүмүүсийн  дараалал улам нэмэгдэж бид маш ачаалалтай ажилладаг болсон” хэмээн халгаасангүй.
DSC_0096
 Миний эрэл сурал болж бөөн хөдөлмөр гаргасан ажил маань ийнхүү эмнэлгийн орлогчийн үгээр таглуулав. Сэтгүүлч миний бие нэг хүний эрх ашиг бус нийтийн эрх ашгийн төлөө энд ирсэн юм.  “Ямар ч  хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмнэлгийнхээ тухай гаргамааргүй байна” хэмээн хээв нэг хэлэх эрхэм орлогч нийтийн эрх ашиг гэдгийг мэддэггүй бололтой. Энд хэвтэхийн тулд хэдэн хөгшчүүл 13А маягтаас эхлээд маш олон бичиг  баримт хөөцөлдөж дээр нь танил талтай нь л энэ эмнэлэгт хэвтдэг тухай эх сурвалж өгүүлж байна. Тэгэхээр  мэдээлэл цацахгүй хэмээн  хүнд суртал гаргаж буйн цаана юу нуугдаж байна вэ, энд ямар нэгэн “но” байгаа нь тодорхой гэсэн хардлага төрөхөөр байна.
DSC_0099
 Одончимэг  эмч “Угаасаа манайхыг үйлчилгээ сайтай гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа” хэмээн хээв нэг хариулсан. Би болоод ойр торныхон маань энэ эмнэлгийн үйлчилгээ хэр вэ гэдгийг мэдэхгүй. Тиймээс салбарын сайд Н.Удвал энэ эмнэлгээрээ зочилж үйл ажиллагааг нь нээлттэй болгохгүй бол олон асуудал энд бугшиж мэдэх юм.  Уг нь эмч эмнэлгийн байгууллагууд хүний төлөө л үйчлэх ёстой. Гэтэл эл эмнэлгийн орлогч дараалал ихэсч,  ачаалал үүсдэг хэмээн ярьж буй нь хүний төлөө бус өөрийнхөө төлөө ажилладаг  нь илт байв.  Ямар ч байсан ирсний хэрэг  хэмээн эмчлүүлэгчээс яриа авах гэсэн боловч жижүүр нь хөөн хаалгаа тас хаах нь тэр.  Өвчтөнөөр “Сарын өмнө  бүртгүүлээд энэ сарын 22-нд хэвтсэн” гэснээс өөр үг хэлүүлж чадалгүй буцлаа.  Өвчтөнийхөө амыг таглах шахам биднээс холдуулж  үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрхийг  нь хориод байгаа эл эмнэлэг  хэр баргийн хүн нэвтрэхээргүй бяцхан “вант улс” болжээ. Дээр нь ямар ч байгууллагаар нэвтэрч сурвалжлах эрхтэй сэтгүүлчийн эрхийг боомилж буй эрх мэдэлтнүүддээ Н.Удвал сайд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Энэ мэтчилэн олон эмч, эмнэлэгт хүнд суртал нүүрлэсээр байгаа эрүүл мэндийн салбарыг хэн эмчлэх болж байна вэ. Эсвэл харилцааны соёлгүй ёс суртахуунгүй арми бэхжсээр байх уу.
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 20 градус дулаан байна
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • emchluulegch dashtserengiin ger buliihen (202.55.182.82)
    emchilgee, uilchilgee saitai, saihan emneleg. or n tsoohon bolood l humuus buhimddag biz. ugiin oocheroo bichuuleed l sariin dotor hevtdegshtei. emlegiin suvilagch bazarragchaa, chimgee, munherdene bolon oyunchimeg, odonchimeg, oyun emch nart bayarlaj yavdgaa ilerhiilii. ajiliin amjilt husii.
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • setguulch (49.0.162.62)
    Ene odoo setguulch uu dadlagiin oyutan uu? Setguulch gevel arai ch ingej setguulchiin ner hundiig unagasan niitlel bichij shivshig bolgoh gej dee... Hed honogiin umnu TV5-aar ene tuhai survaljlaga garj bhad ni uzej bsan. Ene emneleg emchilgee saitai bolohoor ingej ard irged dugaarlaj hevteh gej bgaa um bishuu. Harin ch Udval saidad ene emneleg dangaaraa achaalalaa diilehgui bgaa tul iim emneleg olnoor baiguulj uguuch, esvel ene emnelgiin huchin chadliig nemegduuleh arga hemjee avj uguuch gej ene setguulch bichih yostoi bsan gej bodogdoh um.
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • ***** (27.123.214.109)
    Sain emchilgee saitai emneleg shuu. Emch nart ni bayariin mend hurgie. Busad Emnelegt hevteh gej humuus honoj onjin dugaarladagui biz dee. Amjilt husie
    2013 оны 03 сарын 30 | Хариулах
  • ***** (182.160.58.175)
    SERGEEN ZASAX KLINIK EMNELGIIN EMCH NART BAYARIN MEND HYRGE
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.175)
    ЭНЭ СУВИЛАЛЫН ОРЛОГЧ ДАРГА ОДОНЧИМЭГ БОЛОН ЭМЧ НАРТ НЬ ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ ТА БОЛОН ТАНАЙ ЭМЧ НАРЫН ЭЕЛДЭГ ЗӨӨЛӨН СОЁЛТОЙ ХАРЬЦАА ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ ТАНЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БИД ТАЛАРХАЖ ЯВДАГ ШҮҮ ЭМНЭЛЭГ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА ОДОНЧИМЭГ ТАНЫ ЭНЭ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АРД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОН ХАМТ ОЛНОО УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВАА НЬ ТАНЫ ГАВЪЯА ЗҮТГЭЛ БИЛЭЭ ТА НАРТ БАЯРЛАЖ ЯВДАГ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.175)
    сэргээн засах эклиник эмнэлгийн эмч ажилчдад эмч нарын баярын өдрийн мэнд хүргэе энэ сувилалд ирээд эмчлүүлэн илааршиж гарсан өвтөн олон байдаг ганц нэг сурвалжлагчийн үгээр бүхэл бүтэн албан байгуулага болон ард олныхоо төлөө ажиллаж яваа хүмүүсээ муучлан гоочлох нь зохисгүй мөн энд хүмүүс ингэтлээ хонон өнжин байж дугаарлан хэвтэх гэдэг нь эмчилгээ үйлчилгээ сайн болоод л тэр байх шүү дээ
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (122.201.18.177)
    teneg setguulch
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • zssss yun bayr hurgeh (182.160.10.25)
    yun bayr hurgeh we ajilaa hiij chadahgui bga ene emch nar busad emch nariinhaa ner hundiig unagaasan zawaan yumnuud
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • mmm (182.160.10.25)
    ene niitlel uneheeer taalagdlaa dald bga zuil hund surtal yag l ene bichsen chilen niigemiig huchsan shuu dee. Udwal said ajilaa hiij hynaltaa tawij tootsoo bodoh bolson bololtoi shuuuuu.
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • beke (202.21.113.50)
    kkk unen shuu Udval said aa ochij uzvel yasiin be
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (49.0.189.164)
    Олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    2 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    3 цаг 3 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 11 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    3 цаг 54 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 21 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    22 цаг 39 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    22 цаг 46 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    23 цаг 0 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    23 цаг 9 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    23 цаг 16 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК