Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөөд урамшуулалд нь авсан 1000 нэгжээ тархины хорт хавдар туссан Б.Танан охинд хандивлах аян өрнөж байна. Фэйсбүүк болон твиттер хуудсаар нэгдсэн залуус хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө нэгжээ хандивлаж байна. Хамгийн сүүлд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 24tsag.mn-ий энэхүү уриалгыг дэмжиж Б.Танан охины хандивын дугаарт мессеж илгээлээ. Тэрбээр "Хурдан эдгээд адал явдалтай, урт удаан, аз жаргалтай амьдралыг туулаарай" хэмээн ерөөжээ. Олон хүн түүнийг даган мессеж бичиж байна.
Та ч бас Б.Танан охинд туслах аянд нэгдэж 150650 дугаарт мессеж илгээгээрэй. Дашрамд хэлэхэд энэ дугаарт явуулсан нэгжнээс үүрэн телефоны операторууд ямар нэгэн шимтгэл авахгүй юм. Эмчилгээнд нь 180 сая төгрөг хэрэгтэй байгаа бяцхан охинд мессеж илгээж байгаа фэйсбүүк, твиттерийн залуустаа баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг 24tsag.mnдарж авна уу.

Т.Гэрэл