Одоогийн байдлаар санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ажилчдаа амраахгүй ажлуулж буй “Говь” ХК, “Начин заан” ломбард, “Мөнгөн завъяа” худалдааны төвүүдэд арга хэмжээ авч, ажилчдад санал өгөх боломжийг олгохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, Цагдаагийн газраас ажиллаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.Нийслэлийн сонгуулийн хороонд албан ёсоор Ардчилсан намаас нэг гомдол иржээ. Уг гомдолд “МАН-ын сонгуулийн штабаас АН нь иргэдийн саналыг 200000 төгрөгөөр үнэлж, гар утас, регистрийн дугаарыг цуглуулж байгаа нь сонгууль шударга явагдана гэдэгт эргэлзэж байна гэх утга бүхий “Сонордуулга” гэх бичгийг ХУД-ийн дэлгүүр, гудамжинд нааж худал мэдээлэл тараан, АН-ын нэр хүндэд халдаж байна” гэжээ. Хуулийн дагуу уг гомдлыг Нийслэлийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.


























































Сэтгэгдэл (3)