Мэргэжлийн хяналтын газраас Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд мөрдөх журам гаргажээ. Үүнд дурьдснаар хоол, хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий эсвэл чимхүүр хэрэглэхийг даалгажээ. Мөн Шөлтэй хоолыг 2,5 цаг, 2-р хоолыг гурван цагийн дотор үйлчлүүлэгчдэд борлуулах, хоолны газрын үйлчилгээний багаж хэрэглэл нь суудлын тооноос 3 дахин oлон байна.Харин согтрууруулах ундаа, тамхи зарахыг хоригложээ. Мөн Майонез, өндөг, крем, хиам болон түүнийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалах, түүгээр үйлчлэх, халаасан хоол, даршилсан бүтээгдэхүүн задалж худалдаалах, хэрэглэх, шорлог, шарсан мах, хуушуур зэрэг бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн газраас өөр газар үйлдвэрлэх, гар дээрээс худалдаалах, хадгалах хугацаа дууссан болон хадгалалтын буруугаас чанар, аюулгүй байдал нь өөрчлөгдсөн, шошгын стандартын шаардлага хангаагүй, гэмтэж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнсний зүйлийг худалдахыг хориглосон байна.
МХЕГ


























































