Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Луу жилийн улсын наадмын түрүү П.Бүрэнтөгс, аймгийн арслан Н.Батсуурьд өвдөг шороодлоо. Тэгвэл улсын заан М.Өсөхбаяраар аймгийн арслан Н.Түвшинбаяр дөрөв давлаа. Харин улсын гарьд Н.Ганбаатар нар өвдөг шороодоод байна. Мөн улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага Мөнгөнцоожоор, улсын начин Ш.Жаргалсайхан улсын начин Бадамжунайгаар тус тус даван есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Харин аймгийн арслан Шинэбаяр улсын гарьд И.Доржсамбууд өвдөг шороодлоо.Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир дэвжээ”, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтоход улсын харцага Ө.Бат-Орших өвдөг шороодлоо.
24tsag.mn


























































