Сэлэнгэ аймаг анх удаа аваргатай болов. Аваргатай аймгын тоог нэгээр нэмэв. Энэ аймаг 2 арслан, 9 заан, 2 харцага, 35 начинтай. Тиймээс аваргатай болсныхоо баярт мэдээг баяртайгаар тэмдэглэж эхэлжээ. Өчигдөр орой аварга төрснийг харсан Сэлэнгэчүүд гудамжиндаа гарч баяраа хийж эхэлсэн байна. Тэгээд дараа нь аймгийнхаа төв талбайд ёслолын буудлага хийжээ. Энэхүү ёслолын буудлага хийсэн арга хэмжээ төв талбайдаа багтаж ядсан иргэдээр дүүрсэн байна. Аймаг орон нутгийн удирдлагууд нь ч оролцжээ. “Анхны аваргатай боллоо. Ардын хувьсгалын өлгий нутаг аваргаа өлгийдөж авлаа. 21 оны хувьсгалын нутгаас 21 дэхь аварга төрлөө” гэх мэт билэгтэй үгсийг хэлэлцжээ. Дараа нь аймаг орон нутгийнхан хуралдаж өнөөдөр аврагаа урихаар болжээ. Тэгээд яаж угтах, хүндэт харуул жагсаах гэх мэт зохион байгуулалтын асуудлыг ярьсан байна. Мөн түүний төрлөх сум Мандалчууд ч гудамжиндаа гарч баяраа хийжээ. Ингээд ёслолын буудлага хийсэний дараа амуу буудайны нутаг Сэлэнгэчүүд “Спирт бал бурам”-ыг хашраах ажил хийсэн гэж эх сурвалж мэдээллээ. Урьд шөнө идээ ундааны дээд Сэлэнгэчүүдийн хувьд их эрэлттэй байжээ.

Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар дахь Сэлэнгэчүүд анхны аваргатайгаа уулзаж баяраа тэмдэглэжээ. Энэ арга хэмжээнд Сэлэнгээс төрсөн алдартнуудаас гадна бөхчүүд нь бүгдээрээ байж. Мөн УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр, “Ноёд” группийн захирал Буяндорж гэх мэт эрхэмүүд байжээ. Тэд аваргынхаа алтан медалийг архинд биш идээн дээрээ тавьж байгаад багагүй найрлажээ. Найрын маргааш буюу өнөөдөр бүгдээрээ Сэлэнгэ нутгаа зорино хэмээн тарцгаасан байна. Ийнхүү Сэлэнгэчүүд анхны аваргаа баяр наадамтайгаар хүлээн авлаа.

24tsag.mn

Сэтгэгдэл (12)