Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харшлын эмч зөвлөж байна

2013-8-18
0
ЖИРГЭХ
Сүүлийн жилүүдэд монголчуудын 30-40 хувь нь янз бүрийн харшлын өвчнөөр өвчлөмтгэй болсон талаарх судалгаа гарчээ. Түүний 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг аж.
    харшлаааСүүлийн жилүүдэд монголчуудын 30-40 хувь нь янз бүрийн харшлын өвчнөөр өвчлөмтгэй болсон талаарх судалгаа гарчээ. Түүний 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг аж.

 Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол, утаа, тоос тоосжилт болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон.

 Харшилтай болох шалтгаан нь гэр доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор, элдэв төрлийн хогийн ургамлаас шалтгаалдаг байна. Мөн агаар, хөрсний бохирдол, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон харшил үүсгэх боломжтой байдаг гэнэ.

Долоо, наймдугаар сар бол хүмүүсийн харшил хамгийн ихээр хөдөлдөг үе. Тэгэхээр та нэгэнт харшилтай болсон бол эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг аж. Дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлийг бий болгогч зүйлсийг саармагжуулах эмчилгээ хийдэг. Тусгай дархлаа засал эмчилгээ нь хэдэн долоо хоногийн туршид үргэлжилдэг, тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг юм байна. Хэрэв харшлаа хүндрүүлбэл  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Нэгэнт харшилд өртсөн тохиолдолд  хүндрүүлэхгүй байхад нь онцгой анхааран хариуцлагатай хандах нь чухал. Харшил бол бүрэн эдгэрдэггүй эмчилэгддэг өвчин гэж мэргэжлийн эм ярьж байна.

харшилааТиймээс хүмүүс өөрсдийгөө харшилаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга. Ингэхийн тулд аль болох харшилдаг зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг. Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчин эмгэгээс хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

Мөн өдөрт нь ажил, гэр, машиныхаа цонхийг хаалттай байлгаж шөнөд нь онгойлох шаардлагатай гэж мэргэжлийн эмч зөвлөж байна. Бас халуун ногоо, хэт чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах шаардлагатай аж.

Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Өнөөг хvртэл  харшлыг 100 хувь эмчилдэг арга олдоогүй л байна. Тиймээс хаврын улиралд дархлаа сэргээх бэлдмэл хэрэглэж харшлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй аж. Харшил хөдөлсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой байдгийг мэргэжлийн эмч хэлж байна.

Харшлын шинж тэмдгийн илрэлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэд¬гээрээс өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тусгай  дархлаа заслыг сүүлийн үед нэлээд хэрэглэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулан гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр үргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын үед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувирлаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно. Хаана, хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл /нүд улайх, нуухтах, нулимс гоожих/, чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик  шок зэргээр илэрнэ.

харшилааааааааХаршил үүсгэгчтэй таарсны дараагаас нус гоожин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит  буюу нусгайтах харшил. Нулимс гоожиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит. Хvнсний харшил нь хүүхдүүдэд голдуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг. Чонын хөрвөс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны  харшилд орно. Харшлын урвалын үйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл  зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурч шоконд орно. Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хүйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  үүсч үхэх аюлтай байдаг.  Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас байдаг.

Нэгэнт өвчилсөн бол өрхийн болон дүүргийнхээ арьс, харшлын мэргэжлийн эмчид хандан эмчийн зааврын дагуу асаргаа, сувилгааг гэрийн нөхцөлд хийхийн зэрэгцээ хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмчдээ яаралтай мэдэгдэн дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамрагдах нь зүйтэй. Мөн гэртээ байнгын чийгтэй цэвэрлэгээ хийж тоожилтгүй байх ёстой аж. Мөн харшил хөдөлсөн даруйд дур мэдэн эм хэрэглэхийн оронд мэргэжлийн эмчид хандах нь зөв зүйтэй юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ганбаатар (127.0.0.1)
    Ногооны харшилд ямар эм уувал сайн байна вэ хамар битүүрэх нүд загатнаад байдаг
    2024 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    9 цаг 26 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    13 цаг 27 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 51 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    16 цаг 23 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    17 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    17 цаг 26 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    17 цаг 32 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 51 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    18 цаг 20 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    19 цаг 1 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    19 цаг 25 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    19 цаг 26 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    19 цаг 28 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    20 цаг 12 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    20 цаг 19 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    20 цаг 25 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    21 цаг 13 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 55 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    21 цаг 59 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК