Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дотуур байрнууд үнээ тогтоогоогүй байгаа ч нэмэх хандлагатай байна

2013-8-24
0
ЖИРГЭХ
12354 Хичээлийн шинэ жил эхэлж, хөдөө орон нутгийн оюутнууд ирэхэд өмнө нь тулгардаг том асуудал бол оюутны дотуур байр. Нийслэлд жил бүр 40-45 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа байдаг. Оюутны тоо олон, дотуур байрны хүрэлцээ бага учраас их, дээд сургуулиудын гадна өдөржин, шөнөжин урт дараалал үүсдэгийг хүн бүр л мэдэх байх.
   12354 Хичээлийн шинэ жил эхэлж, хөдөө орон нутгийн оюутнууд ирэхэд өмнө нь тулгардаг том асуудал бол оюутны дотуур байр. Нийслэлд жил бүр 40-45 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа байдаг. Оюутны тоо олон, дотуур байрны хүрэлцээ бага учраас их, дээд сургуулиудын гадна өдөржин, шөнөжин урт дараалал үүсдэгийг хүн бүр л мэдэх байх.

Сүүлийн таван жилийн хугацаанд их, дээд сургуулийн сургалтын төлбөр огцом нэмэгдэж байгаа. Гэхдээ оюутнууд үнэтэй ч гэсэн толгой хоргодох юм олдож байгаа нь аз. Гадуур байр хөлсөлбөл үүнээс ч их зардал гарна хэмээн аль болох дотуур байранд орохыг эрмэлздэг. Нэгдүгээр курсийн оюутнууд ногоон гэрлээр шууд л дотуур байранд ордог. Харин үлдсэн оюутнуудын хувьд азын сугалаа сугалахтай л адил.  Яг л энэ жишгээр дотуур байрнууд маань өнөөдрөөс зарим нь 25-наас хойш хүүхдүүдээ бүртгэж эхлэхээр болжээ. Ингээд бид томоохонд тооцогдох улсын сургуулиудаар явж дотуур байрных нь завсарын ажил, оюутнуудын элсэлтийн тоо мөн жилийн төлбөрийг судаллаа.

Бидний эхний зорьж очсон газар бол СЭЗДС-ийн дотуур байр байлаа. Эднийх засварын жижиг сажиг ажлаа аль хэдийнэ дуусчээ. Одоо хүүхдүүдээ хүлээж авахад л бэлэн гэж байрны багш нь хэлж байв. Коридорын өрөөг нь тохижуулж базаасан юмгүй ч оюутнуудын өрөө цэмцгэр тохь тухтай, тавилга гайгүй санагдлаа. Учир нь оюутнуудын ор нь буйдан, өрөөнд байрлах ширээ сандал нь ч өнгө үзэмж сайтай байсан юм. Мөн тэд энэ жил байрныхаа цонхыг вакумжуулжээ. Энэ үеэр тус сургуульд найман жил ажилласан байрны багш Л.Даваагаас хэдэн зүйл тодрууллаа.

-Дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаа бүгдийг нь авч чаддаг уу?
-Аль чадахаараа л оюутнуудаа авна. Нэг, хоёр, гуравдугаар курс гэж ялгаварлахгүйгээр авахыг хичээдэг.

-Өөр сургуулийн оюутнуудыг дотуур байрандаа байлгах тохиолдол гарах уу?

-Сургуулийн маань оюутнууд байрандаа бүгд хамрагдаад дуусахад цаана нь өрөө гарвал хааяа өөр сургуулийн оюунтнууд авдаг. Эхлээд ямар ч байсан өөрийнхөө оюутнуудыг бүртгэдэг.

-Хэднээс бүртгэж эхлэх вэ?
-Энэ сарын 24-27-ны хооронд нэгдүгээр курсын оюутнуудаа бүртгэнэ.27-28-нд хоёрдугаар курс, 28, 29-нд гуравдугаар курсаа бүтгэнэ. 30, 31-нд дөрөвдүгээр курсынхан маань бүртгүүлнэ. Ингээд ирэх сарын 1 гэхэд хүүхдүүд байрандаа орж бүх зүйл жигдэрчихсэн байна.

-Төлбөрийн хувьд нэмэгдсэн үү. Бүгд бэлнээр өгдөг үү?

-Бэлнээр биш сургуулийн дансандаа тушаана. Төлбөрийн хувьд өнгөрсөн жил 400 мянга байсан. Энэ жил усны суурь үнэ, цахилгаан нэмэгдсэн учир төлбөр нэмэгдэхийг үгүйсгэхгүй. 

-Засварын ажил хэр явагдсан?

-Хоёр давхар, нэг давхартаа 2009 онд засвар хийсэн. Дөрвөн давхарын дотуур засварыг 2010 онд хийсэн. Тэгэхээр дөрвөн давхар нь бусад давхраасаа арай тохьтой.

12354ЭМШУИС: Ингээд ЭМШУИС-ыг зорьлоо. "Наймдугаар сарын 26-нд нэгдүгээр курсын оюутнууд ирэх тул наймдугаар сарын 25 гэхэд бүх айлууд гарсан байхыг анхааруулья" гэсэн зарлалтай хаалгаар ороход ёстой л айлууд амьдарч байгаа гэлтэй цэвэрхэн, тохилог орчин угтав. Коридор нь өнгөлөг хөшиг, цэвэрхэн хивс, толь гээд л нэлээн тохьтой харагдана. Харин хүүхдүүдийн байрлах өрөө рүү ороход тавилгууд нь нэлээн муудсан, бохир орчинтой байлаа.

Ингээд байрны захирлыг 32 жил хийж байгаа З.Мягмар эгчтэй уулзаж ярилцлаа.

-Байрны түрээс энэ жил нэмэгдэж байгаа юу. Өнгөрсөн жил хэд байсан бэ?

-Манайх 370 мянгын төлбөр авдаг. Энэ жи нэмэгдээгүй.

-Нийт хэчнээн байртай вэ. Танай байрны хувьд хэчнээн оюутан хүлээж авах гэж байна?

-Манай байр 370 орчим оюутнууд авдаг.  Уншилгын заалллллл, бялдаржуулах танхим зэргийг суллаж байж л бүх оюутнуудаа авахыг хичээнэ. Гурван байр нийлээд 1000 гаруй оюутан авдаг.  Манайх харьцангуй багтаамж гайгүй.

-Барилгын засвар хэр хийгдсэн?

-Манайх засвар гэж зүйл байдаггүй байр. Жил бүр сургуулиас өгсөн төсвөөр жижиг засваруудыг хийдэг. Нэг засахдаа сайн засдаг болохоор будаг шунхны жижиг засвар байдаг.

-Хэднээс хүүхдүүдээ бүртгэх вэ?
-Энэ сарын 26-наас хүүхдүүдээ авч эхэлнэ. Өдөр шөнөгүй бүртгэж аваад л ирэх сарын 3, 4 гэхэд бүх оюутнуудаа авчихсан байдаг.

-Анагаахын байран охидууд ихэвчлэн байдаг учир хэрэг төвөг, хэл ам гарах нь бага. Тиймээс өөр сургуулийн хүүхдүүд ч орох гэж их ирэх үү?

-Хичээл нь асар хүнд. Зав чөлөө муу хүүхдүүд байдаг. 95 хувь нь охин байдаг учир хэл ам, хэрүүл гарах нь бага. Өөр сургуулийн хүүхдүүд орох сонирхол их байдаг. Эцэг эхүүд нь ч хүүхдээ тохь тухтай архи дарсгүй орчинд байлгахыг хүснэ шүү дээ. Гэтэл манай оюутнууд олон учир өөр сургуулийн хүүхдүүдийг авах тохиолдол бараг байхгүй.

-Одоогоор айлууд байгаа юм уу?
-Зуны хэдэн сар дадлагын оюутнууд, цөөхөн хэдэн айл байдаг. Эд нар 23-н гэхэд нүүнэ.

Улмаар "Хүмүүнлэгийн ухааны их сургууль"-ийн дотуур байрыг зорьлоо. Эднийх 25-наас хүүхдүүдээ бүртгэж эхлэх аж. Өнгөрсөн жилийн төлбөр 510 байсан бол энэ жил нэмэгдэх байх гэж тус сургуулийн дадлагын оюутан хэлэв. Биднийг очиход байрны багш, жижүүр нь байхгүй байсан учир нэмэлт мэдээлийг авч чадсангүй. Ямартаа ч Хүмүүнлэгийн дотуур байр одоо ч засвараа дуусаагүй, шинэхэн будсан будагтайгаа байлаа.

"ШУТИС"-ын дотуур байр
ны засвар мөн л дуусаагүй байлаа. Жижүүрээс нь бүртгэлийн хугацааг асуухад 27, 28-наас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ гэв. Харин төлбөрийн хувьд 300 мянга байсан тэр хэвээрээ л байна байх гэлээ.

Д.Ундрах /24tsag.mn/





 
0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 34 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 35 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    12 цаг 59 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 31 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 18 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 34 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    15 цаг 41 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    15 цаг 59 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 29 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 10 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 33 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 34 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 37 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 20 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 27 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 33 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 21 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК