Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зах, худалдааны төвүүдийн мөрдөх журмыг яаралтай боловсруулна

2013-8-26
0
ЖИРГЭХ

   зах худалдааны төвийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад сан томоохон гал түймрийн тухай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвлийн бэлтгэл ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос Баянзүрх Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө.

“1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Хүнсний зах”-ыг улсын комисс хүлээж аваагүйгээс гадна үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байжээ. Галын ямар ч дохиолол, усны нөөцгүй, аливаа гамшиг, эрсдлийг огтхон ч тооцоолоогүйг удаа дараа сануулж, мэргэжлийн байгууллагуудаас 10 удаа шаардлага хүргүүлж, гурван удаа үйл ажиллагааг нь зогсоох акт хүргүүлж байсан ч захын удирдлагууд ямар ч арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ. Одоогоор шинжээчид галын шалтгааныг судалж байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн шаардлагатай арга хэмжээг тасралтгүй  хэрэгжүүлж байна” гэж мэдээллээ.

2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 24-31-ний хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор түр хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд дээрхи хугацаанд иргэдэд троллейбусаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Энэ талаар Замын цагдаагийн газрын дэд дарга, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 2 өдөрт 3000 орчим жолооч нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн байна. Зөрчил гаргасан жолооч нарын дийлэнхи нь хөдөө орон нутгаас орж ирсэн жолооч нар байжээ. Харин нийслэлийн иргэд Хотын удирдлагаас гаргасан аливаа шийдвэрийг дэмжиж байгаа нь харагдаж байна” гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өнөөдрийн байдлаар 25 сургууль, цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ 7 хоногт бүрэн дуусна. Харин сурагчдын сурах бичгийн хувьд бага ангийн сурах бичиг бүрэн хүргэгдсэн байгаа. Бага ангийн сурагчдын дүрэмт хувцас энэ 7 хоногт сургуулиудад нь үйлдвэрээс хүргэгдэх бол ахлах ангийнхных 11 сарын 01 гэхэд бүрэн хүргэгдэнэ” гэж мэдээлэл өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд зах, худалдааны төвүүд ямар дүрэм, журам, стандарттай ажиллах ёстой талаар заасан журмыг нэн яаралтай боловсруулах шаардлагатай байна. Үнэндээ “Нарантуул” гэж ОУХТ гэх том нэртэй болохоос Олон улсын ямар ч стандартыг хангаагүй. Нийслэлийн өмчийн газрыг бусдад түрээсэлж их хэмжээний мөнгө олж байгаа ийм л газар. Хуулийн дагуу шаардлага тавьсаар байтал үл тоож байсан нь өнөөдөр нэг хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гарахад хүргэлээ. Хэрэв хүнсний зах ажиллаж байхад гал гарсан бол яах байсныг тооцоолоход бэрх юм. Тиймээс цаашид зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах бодлогыг барих шаардлага тулгарч байна. Мөн шинжээчийн дүгнэлт гармагц хохирлыг хэн барагдуулах вэ гэдгийг тодорхой болгож, түрээслэгчдийн хохирлыг барагдуулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Буруутай этгээдийг хурдан тогтоохгүй бол гал гарсан ч, үер болсон ч зохион байгуулалттай улс төржүүлж элдвийн цуурхал тараан иргэдийг өдөөн хатгаж байгаа тохиолдлууд байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, ялангуяа айл өрхийн бэлтгэлийг хангуулах талаар анхаарч ажиллах”-ыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (85.218.60.11)
    narantyylaa,dunjgarabtaigaa hamt hotoos gargaarai!2nuurleed AN -nh geed dungarabaauldeej t1tebdee batuulee!manaihaas uur haana ch hotiin tubduu zah ni baidag gazar bhgui
    2013 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    6 цаг 36 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    10 цаг 38 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    12 цаг 1 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    13 цаг 33 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    14 цаг 20 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    14 цаг 36 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    14 цаг 43 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    15 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    15 цаг 31 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    16 цаг 12 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    16 цаг 35 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    16 цаг 36 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    16 цаг 39 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    17 цаг 22 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    17 цаг 29 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    17 цаг 35 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    18 цаг 24 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    19 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    19 цаг 10 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК