УДЭТ-ын уран бүтээлчид ирэх есдүгээр сарын 4-нөөс Монголд анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит драмын жүжиг "Норовын намтар" –ийг тайзнаа амилуулах гэж байна.Тус жүжгийг тоглох гэж байгаа талаараа тэд өнөөдөр 11.00 цагт өөрийн байран дээр мэдээлэл хийнэ. Уран бүтээлчдийнх нь хэлж байгаагаар тус жүжиг нь рок поп-ын бүх оддын дуулсан 10 гаруй дуутай мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан гэнэ.























































