Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ дүрэмт хувцас эцэг, эхчүүдэд таалагдаж байна

2013-8-29
0
ЖИРГЭХ

DSC_0740    Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг эцэг эхчүүдэд худалдан борлуулах ажил өнөөдрөөс эхэлсэн. Дүрэмт хувцсыг 16 борлуулалтын цэгээр дамжуулан худалдаж байгаа юм.

   Бид дээрх цэгүүдийн нэг Улсын тэргүүний 84-р сургууль руу очиж дүрэмт хувцасны борлуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. Тус сургуульд байрлаж байгаа борлуулалтын цэгээс 21, 33, 87 гэсэн гурван сургуулийн энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүд дүрэмт хувцсаа авах юм.

   Биднийг очиход борлуулалт харьцангуй тайван явагдаж байсан бөгөөд гурваас дөрвөн хүүхдийг эцэг эхийнх нь хамтаар дотогш оруулж сонголтыг нь хийлгэж байв. Эцэг эхчүүд дүрэмт хувцас авахдаа эхлээд үзүүлэнгийн хувцаснаас хүүхдэдээ өмсүүлэн размерийг нь тааруулаад дараа нь сонгосон хувцсаа төлбөрийн маягтан дээрээ зөв бөглөх хэрэгтэй. Үүний дараа банкны теллерүүд дээр очиж мөнгөө тушаах хэрэгтэй ба тушаасан баримтаараа дүрэмт хувцсаа олгогчоос хүлээн авах нь ээ. Төлбөрийг бэлнээр эсвэл картаар хийж болохоос гадна "Хаан" банкны бүх салбараар төлбөрөө төлөх боломжтой. Түүнчлэн бидний очсон борлуулалтын цэг дээр дүрэмт хувцасны иж бүрдэл дундаас намрын сэрүүн орсонтой холбогдуулан эцэг эхчүүд ноосон цамцыг ихээр худалдан авч  байсан юм. Энэ борлуулалтын цэгийг хариуцсан ХХААХҮЯ-ны төслийн мэргэжилтэн Б.Туулаас бид зарим зүйлийг тодрууллаа.

Б.Туул: Дүрэмт хувцсыг үзээд аятайхан хувцас байна гэсэн хандлагатай байгаа

-Борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
-Манай цэгт борлуулалт харьцангуй тайван хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүдийн зүгээс одоогоор ямар нэгэн гомдол санал гараагүй. Дүрэмт хувцсыг үзээд аятайхан хувцас байна гэсэн хандлагатай байгаа. Зарим нь бүр ийм хувцас юм бол авалгүй яахав гэж байна.

-Одоогийн байдлаар хичнээн хүүхэд дүрэмт хувцсаа худалдан аваад байна вэ?
- Яг одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд дүрэмт хувцсаа авсан байна. Нэмэлт хувцаснаас цэнхэр даавуун цамц нь өнөөдрийн байдлаар ирээгүй байгаа. Маргааш ирэх байх. Энэ ажил өнөөдрөөс эхлэн гурван хоног эндээ үргэлжилнэ.

-Хичнээн хүн дүрэмт хувцас худалдаалах ажилд оролцож байна?
-Манай яамны болон сургуулиудын багш ажилчид банкны теллерүүдийг оролцуулаад нийт 12 хүн энэ үйл ажиллагаанд оролцож байна.

    Мөн бид хүүхдэдээ дүрэмт хувцас худалдан авч байгаа эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

DSC_0737БЗД-ийн иргэн Э.Сарангэрэл: Сурагчдыг ингээд жигдрүүлчихбэл зүгээр юм

-Та шинэ дүрэмт хувцасны иж бүрдлээс аль аль хувцсыг нь авав? Хичнээн төгрөг болсон бэ?
-Эгч нь охиндоо сарафан, ноосон цамц гэсэн хоёр хувцас авлаа. Нийлээд 67 мянган төгрөг болж байна.

-Дүрэмт хувцас таны сэтгэлд хэр нийцэж байна вэ?
-За яахав дээ, арав хорин мянган төгрөгөөр авч байхаар сурагчдыг ингээд жигдрүүлчихбэл зүгээр юм.

БЗД-ийн иргэн Х.Баярмаа: Өмсөөд ирэхээр ямархуу эдэлгээтэй нь мэдэгдэх байх

-Танай хүүхэд аль сургуулийн нэгдүгээр ангид суралцах вэ?
-Амгалангийн тийшээ байдаг 87-р сургуулийн нэгдүгээр ангид сурна.

-Ямар хувцас худалдан авав?
-Үндсэн хувцас гээд хүрэм өмд хоёрыг нь авсан. Дээр нь намрын сэрүү орж байгаа болохоор ноосон цамцыг худалдаж авлаа. Бүгдээрээ нийлээд 90 орчим мянган төгрөг болж байна.

-Шинэ дүрэмт хувцас таньд хэр таалагдав?

-Харахад бол гайгүй хөөрхөн л юм харагдаж байна.  Өмсөөд ирэхээр оёдол энэ тэр нь хүүхдийн эдэлгээг яаж даах нь мэдэгдэх байх. Муу байвал их л хэл ам гарах байх даа.

   Энэ мэтчилэн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас борлуулах ажил хэвийн үргэлжилж байна.
DSC_0734
DSC_0732
0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • nomio (49.0.148.161)
    ahlah bolon dund angiin huwtsiig hezee borluulah we mun duremt huwtsas awah hurtlee yu umsuh yum be
    2013 оны 08 сарын 31 | Хариулах
  • zochin (103.11.195.139)
    Eeljit tarhi ugaalt!!!!!!
    2013 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.196.88)
    hend taalagdaj bgaan,yagaad hudlaa medeelleed bnaa,arai l denduu huvtsas bnlee
    2013 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 39 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 40 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 3 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 36 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 22 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 38 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    12 цаг 45 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 33 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 14 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 37 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 38 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 41 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 24 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 32 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 38 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 26 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 12 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК