Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Хангарьд ордонд болно. Хуралдаанаар “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
























































