Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын Яамнаас БНТУ-д оршин суугаа болон тус улсаар дамжин зорчиж буй Монгол Улсын иргэдэд хандан мэдэгдэл гаргалаа.Уг мэдэгдэлд “Сирийн нийслэл Дамаск хотын орчим 2013 оны наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэн. Үүнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн одоогийн Засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байна. Иймд 2013 оны есдүгээр сарын 3-н буюу өнөөдрөөс эхлэн байдал тогтворжих хүртэл Сири болон түүний хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс оронд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сири улстай хил залгаа Түркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг анхааруулъя” гэжээ.
























































