Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сарантуяа: Миний хүү их том эр ээ. Ээж хөл барь, нуруу ил гээд л

2013-9-04
0
ЖИРГЭХ
Үхтэл үр харам" гэгчээр эх хүн үрийнхээ төлөө бэтгэрч байна. Энхдөлгөөн гэх гуравхан настай хүү бусад хүүхдийн адил тоглож,  дүрсгүйтэж ч чадахгүй өвчиндөө шаналж, үхэлтэй тэмцэж сууна.
1174764_227344207420992_2130309919_n    "Үхтэл үр харам" гэгчээр эх хүн үрийнхээ төлөө бэтгэрч байна. Энхдөлгөөн гэх гуравхан настай хүү бусад хүүхдийн адил тоглож,  дүрсгүйтэж ч чадахгүй өвчиндөө шаналж, үхэлтэй тэмцэж сууна. Бие засахад нь шарх нь маш их өвддөг учир бие засахаасаа айгаад юм ч идэж уухаа больж байгаа энэ хүүг бид аварч чадна шүү дээ. Хүн бүр чадах чинээгээр туслахад энэ хүү хэдхэн жилийн дараа ээжийнхээ гараас хөтлөөд цүнх үүрээд сургуулийн босгыг алхаж ч  байх юм бил үү.

Ямартаа ч бид Монголын эмч нараас “ямар ч найдваргүй” гэсэн хатуухан үгтэй нүүр тулаад байгаа Энхдөлгөөн хүүгийн ээж Ж.Сарантуяатай уулзаж ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ж.Сарантуяа гэдэг. Өдгөө 43 настай. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Энхдөлгөөн хүү хэд дэх хүүхэд чинь вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Том охин маань 23 настай. Ажил хийдэг. Харин Энхдөлгөөн маань энэ жил гурван нас хоёр сартай. Миний хүү чинь зургаадугаар сарын 9-нд төрсөн.

-Таныг хоёр хүүхэдтэйгээ л амьдардаг гэж сонссон. Нөхөр чинь хэзээнээс хамт амьдрахаа больсон бэ?

-Намайг зургаан сартай жирэмсэн байхад л хаяад явсан. Тэр хүний тухай одоо яриад хэрэггүй биз дээ. Одоо хүү маань өвдөж, ийм байдалтай болсон болохоор бүр хамраа ч цухуйлгахгүй нь ойлгомжтой. Бодвол бас л нэг эмэгтэйтэй гэрлэж, үр хүүхэдтэй DSC_0743болоод явж байгаа байх.

-Ерөөсөө холбоо бариагүй юу?
-Хүүхдээ төрөхөд л нэг ярьсан. Тэрнээс хойш ямар ч холбоо бариагүй.

-Хүү чинь одоо гуравтай юм чин сайн ярина биз?

-Сайн ярина шүү. Янз бүрийн л хөөрхөн юм ярьж суудаг. Ямарсайндаа цүнх үүрээд сургууль, цэцэрлэгт явна гэж гуйна. Тэгээд цаас, бал аваад өгөхөөр өдөржин өнөөхтэйгээ ноцолдоно. Миний хүү ядарлаа амар гэхээр багш даалгавараа хийхгүй бол загнана гэж байгаа юм чинь. Үнэхээр элэг эмтэрч, зүрх зүсэгдмээр. Гуравхан настай хүүхэд байж өвдөхөөрөө заримдаа уйлж чадахгүй уруулаа хазаж гүрийнэ.  Тэгээд бас их том эр ээ. Ээжээ хөл барь, нуруу ил гээд л...

-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд цагаан халаадтай хүнийг бүр андахгүй байгаа биз дээ?
-Сувилагч, эмч нараас их айна. Дахиад л тариулна гэхээс айхаас ч яахав. Бүр сувилагч ойртоод л ирэхээр хөөж гарна шүү дээ.

-Одоо та хоёрыг хүмүүс танидаг болсон болохоор урмын үгтэй мессеж зөндөө ирж байна уу?
-Нэг талдаа хүү маань өвдөөд хэцүү байгаа ч олон хүн бид хоёрыг гэж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Өмнө нь бид хоёрыг гэх хэн ч байхгүй юм шиг санагдаж маш хэцүү байдаг байсан бол одоо сэтгэл өөдрөг болж байна. Хүүхэд маань энэ олон хүний сайхан энергээр эдгэчих юм шиг санагдах юм. Олон хүмүүс урмын үг хэлж, бэлэг сэлт явуулж, эргэж тойрч байгаа.

-Одоо та хоёр хаана амьдарч байгаа вэ. Том охин чин та хоёртой цуг байгаа юу?

-Бид гурав Монголын үндэсний телевизийн хажууд нэг нийтийн байранд амьдардаг. Охин маань зав гарвал дүүгээ ирж хардаг.

-Нийтийн байр болохоор өрөө нь жижигхэн, чийгтэй хэцүү л байгаа биз дээ?

-Өрөө нь маш жижиг, чийглэг, хүйтэн гээд л хэцүү хэцүү. Хүү маань өвчтэй болохоор тийм орчинд байлгах амаргүй л  байдаг юм.

-Сарын төлбөр нь хэд гэх үү?

-Уг нь 150 мянга байсан. Энэ сараас 200 болж нэмэгдсэн. Гэхдээ эгч нь сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар энэ сарынхаа төлбөрийг төлчихсөн шүү дээ.

DSC_0751-Яг хэзээнээс хүү нь өвдөх болов. Хорт хавдартай гэдгийг нь хожуу мэдсэн гэж сонссон?
-Миний хүү ой 4 сартай байхдаа бие нь гэнэт өвдөж аймгийнхаа эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч аймгийн эмнэлгээс Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Ингээд Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлэгт үзүүлж, хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Улмаар шинжилгээний хариу “давсагны хоргүй хорт хавдар” гэсэн оноштой гарсан. Тухайн үед шээхдээ бага зэрэг зовиурладгаас өөр хорт тэмдэг гэж мэдэгдэхээр зүйл ажиглагддагүй байсан. Харин шинжилгээ өгсөнөөс дөрвөн сарын дараа том хавдар гарч ирж хүү маань бие засж ч чадахаа больсон. Нүүр нь минчийж улайгаад л их зовиурладаг болсон. Иймээс дахин Хавдарын эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн. Гэтэл нэлээн архагшсан хорт хавдартай болох нь тогтоогдсон. Хоргүй хорт хавдар гэж сонсоод тайвшраад байж байх хугацаанд л хүүгийн маань бие муудаж их цаг хугацаа алдсан байна лээ.

-Тэгэхээр хоргүй хорт хавдар гэж хэлсэн эмчийн буруугаас та хоёр өдийд ийм байдалтай болчихоод байгаа юм байна шүү дээ?
-Яг эмчийн буруу биш. Учир нь манай Монголд сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй шүү дээ. Тэгэхээр би эмчид бурууг өгч болохгүй гэж бодож байна. Гэхдээ цаг хугацаа алдсан нь маш харамсалтай байна. Ингээд хүү маань саяхан давсгаа авхуулсан.

-Өтгөн, шингэнээ хэрхэн гадагшлуулж байна?

-Уг нь бүдүүн гэдсээр  /бөгсөөр/ нь өтгөн, шингэн аль аль нь гардаг байсан. Гэтэл сүүлийн үед  хорт хавдар байгаа хэсгээрээ ялгаруулах болсон.  Мэдээж хүн л болсон хойно өтгөн, шингэнээ гаргахыг хичээнэ. Гэвч өтгөн шингэнээ гаргах гэхээр маш их зовиурлаж хүү маань үнэхээр тарчилж зовдог. Энэ байдлыг харсан хэний ч зүрх шимширмээр. Ийм жоохон амьтан биедээ ахдахаар хүнд зовлонг амсаж байна шүү дээ...

-Хоол идэхдээ хэр байгаа вэ?
-Ер нь бол маш муу. Бараг л юм идэхгүй. Байнга өвчин намдаах тариа, дусал хийлгээстэй байдаг.

- Манай улсын эмч нар үзээд хүүг ямар ч найдваргүй л  гэх юм уу?

-Ямар ч найдвар байхгүй. Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Хамгийн гол нь миний хүүгийн онош арай эрт зөв гарсан бол бас юм яаж эргэсэн байх ч юм билээ л гэж бодож байна. Хүүгийн минь амьдрах хугацаа арай уртсах ч байсан юм болов уу.

DSC_0761-Гадны эмч нарт үзүүлэв үү. Ер нь аль нэг улсад эмчлэгдэх боломжтой талаар судалсан уу?
-Хаана яаж хандахаа ч мэдэхгүй их цаг алдлаа. Солонгосын эмч нар ирэхэд нь нэг үзүүлсэн. Тэд хүүд чинь хагалгаа хийх боломжгүй. Бид хүлээж авахгүй гэсэн хариуг өгсөн. Харин би Тайландын эмнэлэгрүү хүүгийнхээ бүх шинжилгээний хариу, зураг зэрэг шаардлагатай зүйлсийг явуулсан байгаа. Тэнд давсаг шилжүүлэх хагалгаа хийгээд ч болов зүгээр болох боломжтой гэж найдаад байна. Гэвч тус эмнэлэгт зөвхөн үзлэгт ороход л монгол мөнгөөр 25 сая төгрөг төлөх юм билээ. Тиймээс мөнгөгүй хүмүүсийн зовлон яалтай ч билээ бичиг явуулчихаад л хариу ирэхийг нь хүлээгээд сууж байна. Саяхан Гамбууш тэнд очиж хүйсээ солиулах хагалгаанд амжилттай орсон болохоор тийм хүнд хагалгааг хүртэл хийж байгаа юм чин миний хүүд найдлага байж магадгүй л гэж залбираад байна даа. Бас энэ сарын 7-нд Монголд ирэх Америк эмч нарт хүүгээ үзүүлнэ гэж хүлээж байна.

DSC_0753-Нутгийн ард түмэн чин хэр тусалж байв?
-Чадахаасаа чадахгүй хүртэл их тусалсан. Бид хоёр чин Улаанбаатарт 10 удаа ирж шинжилгээ өгч, хэвтсэн байгаа. Тэгэхээр ирж очихтойгоо нийлээд 20-н удаа явснаас онгоцоор найман удаа зорчсон. Энэ бүгдэд ажилгүй би яаж мөнгө гаргах вэ дээ. Нутгийн маань иргэд л тусалж байлаа.

Гэхдээ бас сайны хажуугаар саар гэгчээр зарим хүмүүс энэ одоо яасан их мөнгөтэй юм. Найдваргүй гэсэн оноштой хорт хавдартай хүүхдээ байнга л хотруу авч явах юм гэж ярьж байсан. Үүнийг сонсоход надад их л хэцүү байсан. Би мөнгөтэй баяндаа хотруу хүүхдээ үзүүлэх гэж дахин дахин яваагүй. Аргаа барсан, хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж байгаа эх хүн шүү дээ.

-Та бас нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нараас тусламж гуйж байсан гэж сонссон?

-Мөнгөтэй төгрөгтэй бас нэр нөлөө бүхий хүмүүс болохоор нь надад бага ч гэсэн тус болох гэж найдаж их гүйсэн дээ. Гэвч хэн нь ч хариу өгч, надтай уулзаагүй. Аль алиных нь л туслахуудаар дамжуулж бичиг сэлт, захиа өргөдөл өгүүлсэн. Гэтэл ёстой хүний урманд нэг удаа ч хариу илгээгээгүй. Хүн чин найдаж байгаа хүнээсээ л тусламж гуйна шүү дээ. Энэ ч дээ угаасаа туслаж чадахгүй гэсэн хүнээсээ нэг ч зүйл гуйх бүү хэл асуухыг ч бодохгүй.Н.Номтойбаяр гишүүнд туслахаар нь дамжуулж таван удаа өргөдөл өгсөн. Харин Болорчулуунд гурван удаа өргөдөл явуулсан. Бүр маш эртнээс удаа дараа тусламж гуйж гүйсэн.

Мөн Н.Удвал сайдын өрөөний гадаа өвчтэй хүүхдийнхээ хамт өдөржин сахиж суусан. Гадаадын том хүмүүстэй уулзаж гаргаад л бид хоёрыг тоож ч хараагүй. Өрөөнийх нь гадаа хүүхэд маань ч би ч уйлаад л ганц удаа уулзаад нөхцөл байдлыг минь сонсож болох уу гэж их гуйсан. Гэтэл өрөөнөөсөө гарч ирээд л нэг ч үг солилгүй орхиод явчихсан.

Бид бүгд л үр хүүхэдтэй Энхдөлгөөн хүү ч тэднээс минь өөрцгүй. Сайхан сэтгэлт монголчууд та бүхнийг Ж.Сарантуяа болон түүний хүүд хандивын гараа сунгахыг уриалж байна.

DSC_0750

Хүүд туслахыг хүсвэл,  Хандивын данс : Хаан банк 5405595504
Холбогдох утас: 88061912, 89968648
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • odbayr (202.70.46.233)
    MONGOLCHUUD MINI SAIXAN SETGELEER TUSLTSGAY
    2016 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    iim jaahan amitan ingej zobj bhad tomchuud neg udriin tansaglaliin munguu handiblaj boldoggvi yum bhdaa ene mungu tednii hubid yu ch bish l bmaar yum ymar neg argaar tuslah yumsan ymar hetsvv yum be setgel ubdchluu
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • mongol huu (74.217.37.55)
    evi evi ene huuhded ard tumen bid tusalj chadan TOMchuud neg udur heden tugruguur UUJ iddeg bilee ter mungunuusuu jaahan ch gesen handiv urugmuur yum
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • songogch (98.227.116.37)
    udval yamar aimar yum be, uruuniih ni uudend hichneen udaan sahij suusan huniig tooj ch harahgui ungursun geheer l hunii musgui muuhai hun yumaa, zuvhun said iin suudald suuh gej tv geer goy saihan ineedeg bh ni ee
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • bayrmaa (202.179.27.15)
    Saiddaa hatdaa ard tumendee tusalj chadahgu yum bol yah gej hudlaa helj saidiin suudald garsiin eh hun bna daa oilogdgu yum bhdaa hun tegj guij bhad archagu,adgiin,hun chanargu yum daa yamr ooroosoo mongo gargah ogoodoh gesen bish egchin zaabal tusalna bi ch gesen huutei hun oilgoj bna humuusee msj bicheed mongo abdag bol zugeer yum bishuu
    2013 оны 09 сарын 05 | Хариулах
  • hi (202.55.182.82)
    erchuud gej uudgui muuhai bolj dee odoo yanaa ymar hezuu yum ve 5,10 mynga ch gesen uguh yumsan dahsiig ni avlaa
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.151.1)
    bolomjooroo tusalnaa. hurdan edgeh boltugai, duu mini.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Udwald (122.201.18.3)
    Ilkirsen baliar awgaigaas ene olon tv site setguuliin humuus ochij yaria awaachee tsag aldalgui shiidwer garguulah heregtei bna shdee.nuguu 2 oos ni ch gesen.yasan uudgui adgiin amitad we.tertusmaa udwal awgai harsan hernee uilaad suuj bga eh huu 2 iig yaj ingej ul toomsorloj chadsan bnaa. Uuriinh ni huuhed ur ach ni uwduh ch yum biluu. Yooy maajaad haychih yumsan.hun bur handiw uguurei zaawal.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (103.11.195.226)
    Ter muu uls turchid araich de turiin deeded garahiin tuld heden say ter bumaar n haydag bj ene huud handiwiin gar sungahad yadaj hoid nasanda tamd ochihgui de ted neriin neg udaahiin l surtalchilgaanii mungu shde bi chadaliinhaa hereer hanidiwuguh bno setgeleer ch ih demjih bno mundag huu bnaa
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.126.89.176)
    enhbayr luivarching turalda orhod udval yaj gvij bla hvvg blhor neg hvderec harhgui bdag chamaig hvn bish gdgich ard tvmen mdle udwala chi sawni hort hawdar tusaj vhvel tarn
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    uneheer huurhun chin setgeleesee ochood yriltslaga avsan tanai saitiinhand bayr hurgey
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    өвчтэй хүүхдээ аваад сууж байгаа эх хүнтэй уулзахгүй сайд байгаад яах ч юм билээ Энхбаярыгаа бараадаад тонилвол таарна
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.116.2)
    bid zaaval tuslah heregtei. bidnii margaash yamar bhiig hen medehgui. tiimees uuriiguu orond ni taviad bodoh heregtei
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Huuhdee hayagui sain eej
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Zul (202.131.226.221)
    Xvmvvsee dor bvrdee baga ch bolow xandiw orgoj tuslaarai, xicheenguilen guij bn...
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.233.174)
    ямар өрөвдөлтэй юм бэ өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг болохоор хэцүү ч юмдаа. Гэхдээ их мундаг ээж байнаа хүүгинхээ төлөө хөлөө хүрэх газар хүртэл явсан байна.Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.150.95)
    ene uls turiihun ingenee songuuliaar yaj guij ul dolooj blaa odoo nomtoibayar bol mungutei nutgiihandaa tuslah l estoi shii dee
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.42)
    ter Nomtoibayr Udbal said 2 tuslaaach ee xun mun l ym bol
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.22.237)
    Dans ntr-g n sain shalgaarai. Yag ochih eostoi hund n tuslamjiin yum n hureesei...bi utsaar n holbogdoj bgaad heseg nzuudtaigaa ochnooo
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Амка (202.180.220.35)
    Би 9-р ангийн сурагч. аав ээждээ хэлээд хөөрхий хүүд би чадлын хэрээрээ тусална аа, харин баячууд болон Дорнодоос гарсан УИХ-ын гишүүн баячууд хамгийн ихээр туслаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хурдан их мөнгө нь цуглаасай.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.11.195.171)
    Ter ovchmoor showdaad bn gesen ***** yu vee uuruu ur huuhedgui um bhdaa tuslanaa
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • 119.100 d (98.190.13.7)
    za chi odoo yamar arilsan dotortoi amitan be? chi huuhdinh ni zurgiig hardaa, haraadl ur uvdej baina, eh hun uvchtei huuhdeeree show dana gej hezee ch baidaggui yum. aria ch dee chi ingej eleed baihdaa yahav dee, chinii huuhed, aav eej, dotni chin hun ingeed chamd emchluuleh mungu baihgu, deeshee tenger hol, dooshoo gazar hatuu uyed hij boloh buh yumiig l hij dotni hunee avarhig bodno shuu dee, yasan tumor shig setgeltei bolchihson yum be dee manai Mongolchuudaa. Chamd heleh ch ug alga.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    ovchnoor showdah hergeyi dee
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.118.197)
    эдгэрдэггүй өвчин гэж байхгүй ээ тэмцэх хэрэгтэй
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zzz (202.179.11.42)
    Nomtoibayr Bolorchuluun Udwal said ymar muuhai humuus we. oorsdod ni iim ym tohioldoogui bolohoor iim zewuun orowdoh setgelgui haramch bgaa bhku yu. Tsaaguuraa ih hemjeenii mungu idej l bgaashtee. arai denduu teneg humuus ymdaa. Udwal gishuun iim hun bj yaj eronhiilogchiin songuulid orsolddog bnaaaa. ichmeer ym.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    боломжоороо 10 мянган төгрөг данс руу нь шилжүүллээ. Далайд дусал болох болтугай. Эрүүл болоорой миний дүү
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.20.162)
    tusgai dugaart sms bichwel yaj bna
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.20.162)
    udvalaa chi naad suudliinhaaa hergiig ali ert buteesen shvv dee odoo ogtsor ard tumen xhamd helj bn.chi dargiigaa emnelegt hewtuulj bgaad gargasan odoo boloo chini dargiigaa emchlvvlj bsan mungu tariagaar naad huuhdiig chini emchleh bsan yum .chi ulsiin em tarianii mungiig tuluuch.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.55.183.131)
    msj bicheed handiv tsugluulval deer bh.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (180.235.177.164)
    Huud hurdan edgehiin eruul devshuuliie. Amerik emch nariin gruppd zaaval amjij uzuuleerei. Minii huu ch gesen nodnin havdar tusaad Ter mongold baidag erunhiilugchiin ehner terguuldeg tarhinii hort havdriin sand ch hangdaad nemer boloogiu ee. Battulga geed hed hedeh gishuund handaad hench toogoogui. Harin emchluulj ireed material aa sain burduulehed ulsaas emchluulj chadahgui n tulbur gej 1 saya-s 2 saya ugdug yum baina lee shuu. Gadaadad emchluuleh bol Udval saidad urgudul bicheerei. Tegvel 2 saya tugrug ch boltugai em tariand nemertei shuu dee. Udval said urgudul huleej vaaad zaaval hariu ugdug yum baina lee. Uguhuus ch yahav dee uug nu ted Ard tumendee l uilchleh yostoi humuus shuu dee. BI hamgiin ih gomdson ni erunhiilugchiin ehner Bolormaagiin terguuldeg Itgel sand. Yagaad gevel ted tsuuhun ard tumen dundaas tarhinii hort havdar tsuuhun huuhed tusaj baihad tedend uneheer tusalj chadahgui yum bol yah gej surjin nertei darjin setgeltei tuv baiguulsan bainaa. Mungu sankhuugeer bish ch gesen tuvuuruu holbogdoh arai hyamd turuljsun emnelegt zuuchlah l heregtei ajil hiimeer yum
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.131.235.74)
    yamar saihan tsarailag ger bul ve? eej ohin huu 3 uneheer tsarailag yum,tsarai shge saihan setgeltei saihan huvi tavilantai bgasai gj zalbiray! msg yavuulahch yumu yamar neg ajil zohion bguulay! iim huurhun huu eruul enh amidrag. humuusee yu hiih ve?
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • 55 (124.158.90.13)
    yoo eleg emterchihlee hunii orchlon iim jaahan huuhded ymar hatuu handna we humuus tuslaasaidaa
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • hh (202.5.203.209)
    burhan mini
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.8.3)
    өвчтэй зовлонтой хүнээ тоохгүй бол Удвал сайд огцор оо. Хэргээ бүтээж даргыгаа гарагж авсан, одоо болоо
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zojin (122.254.111.171)
    sdaa nii udval avgai. gantshan enhbayariin tuluu said bolsoon.umhii sdaa avgai sartaisan
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.42.102)
    Удвал өмхий авгайг ажлаас нь халахгүй Алтанхуяг юугаа хийгээд байна аа
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • citizen (202.126.91.157)
    nomtoibayar baishin barihad terbum togrog handivladag biz dee mongoliin bayachuud bol yneheer hunshgyi hymyys yumaa 200 myangan do llariin Message handiviin dans neej bolohgyi yumuu minii dyy zaaval edgeerei bogson biee tairuulchihsan hyn amidraad baihad
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (74.217.37.60)
    neg msj 1000 gevel iluu ih bolomltoi yum bishuu.oloh hun setgeleerei tuslah bolomjtoi bolno.tegeed huugee gadaadad emchluuleh mungutei bolno
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • enx (202.126.90.58)
    udval said arai denduu xuuramch xun yumaa.bizmesmenuud ch gesen zurxgui boltson.axiin duu zaaval edgeed sain xun bolooroi
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    hetsuu yuma daaa.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Zochin (103.11.195.175)
    Amidrald tohioldson ene zovlong huvaaltsaach humuusee,
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
    • eleg emtreed yilj suuna tasan hetsuu yumdee.ard tumen gej saihan yridag hernee tednii tukuu hj bgaa yum daanch algadaa tulburtei handiviin msj avch bgaamuu yvuuliy
      2013 оны 09 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    2 цаг 52 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    6 цаг 54 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    8 цаг 17 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 цаг 49 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    10 цаг 36 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    10 цаг 52 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    10 цаг 59 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    11 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    11 цаг 47 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    12 цаг 28 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    12 цаг 51 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 цаг 52 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    12 цаг 55 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    13 цаг 38 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 цаг 45 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    13 цаг 51 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    14 цаг 40 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    15 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    15 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК