Өнөөдөр Тайванийн Соёл боловсролын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Тайванийн боловсролын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийлээ. “Тайванийн боловсрол-2013” нь энэ бямба ням гарагт Чингис зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Тус боловсролын үзэсгэлэнд Тайванийн 24 их дээд сургууль оролцож монгол оюутнуудыг сургуульдаа урьж байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр дээрх 24 их сургуулийн төлөөллүүд өөрсдийн их сургуулийг танилцуулж байлаа. Тухайлбал:-Fooyin их сургууль Тайванийн баруун хэсэгт оршдог. Дөрвөн салбар сургууль нэг эмнэлэгтэй. Дадлага хийх боломж өндөр. 9 мянга гаруй оюутантай. Энэ сургуульд дөрвөн монгол оюутан суралцдаг.
-Kaohsiung анагаахын их сургуульд суралцаж байх хугацаандаа найрамдлын харилцаатай АНУ, Япон, Хонконгийн их сургуулиудад суралцах боломжтой. Гадаад оюутнуудад тэтгэлэг болон стипенттэй.
-Kun shan их сургууль 1965 онд Тайландад байгуулагдсан. Бизнесийн урдирдлага анагаах мэдээллийн технологийн сургуулиудтай. Гадаад оюутнуудад тэтгэлэг санал болгодог.
-Шинжлэх Ухаан Технологийн Төв Тайванийн их сургууль нь Тайванийн төв хэсэгт оршдог. Анагаах, анагаахын шинжлэх ухаан, анагаахын менежмент гэсэн гурван салбар сургуультай. Одоогийн байдлаар найман монгол оюутан суралцдаг. Гадаад оюутнуудад тэтгэлэгт хамрагдах болон амжилттай суралцагсад төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
-Chung Yuan Christian-ий их сургууль 1958 онд байгуулагдсан. Тайванийн анхны хувийн их дээд сургуулиудын нэг. Инженерийн сургууль нь Азид нэр хүндтэй. Багш нарын 93 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн. 14 хөтөлбөрийн гадаад оюутнуудад санал болгодог бөгөөд бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг.
























































