УДЭТ-ын уран бүтээлчид орон нутгийн үзэгчдэд тоглолтоо толилуулахаар Дорноговь аймагт ажиллаж байна. Тус театрын хамт олон 2002 оноос хойш жил бүр “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт зохион байгуулах болсон юм. Өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 16-19-нд баруун бүсийн таван аймагт аялан тоглолт хийсэн. Харин энэ удаад говийн аймгуудын үзэгчиддээ “Онц сурлагатнууд орохыг хориглоно”, “Хайрын виз”, “Тамгагүй төр”, “Эхнэрээ зээлээч” жүжгээ толилуулах аж. Тоглолт есдүгээр сарын 17-19-нд Дорноговь аймагт, 20-22-нд Өмнөговь, 23-25-нд Дундговь аймагт тус тус болох юм.“Улсын Драмын эрдмийн театрын өдрүүд” аймгийн Саран хөхөө театрт 9-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд болно.
2013 оны 09-р сарын 17-нд
11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно”. Хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00-18:30 хүртэл аймгийн төв талбайд “Нээлтийн үйл ажиллагаа”
19:00 цагаас “Тамгагүй төр” түүхэн жүжиг
2013 оны 09-р сарын 18-нд
11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно”. Хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00 цагаас “Эхнэрээ зээлээч” орчин үеийн инээдмийн жүжиг
21:00 цагаас “Тамгагүй төр” түүхэн жүжиг
2013 оны 9-р сарын 19-нд
11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00 цагаас “Эхнэрээ зээлээч“ орчин үеийн инээдмийн жүжиг
























































