Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бэрх зараа” компанид замаа дуусгахад тав хоногийн хугацаа өглөө

2013-9-18
0
ЖИРГЭХ

DSC_2186Өчигдөр НЗД-ын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй нийслэлийн автозамын ачааллыг бууруулах ажлын хэсэг техникийн захуудыг нүүлгэх газар болон хотын баруун чиглэлийн зарим зам засварын ажилтай танилцлаа. Тэд энэ үеэр 22-ын товчооны 10.6 км замын ажлыг хоёр жил өнгөрөхөд одоог хүртэл дуусгаагүй “Бэрх зараа” компаний үйл ажиллагааг газар дээр нь очиж үзлээ.   Энэ компани тус замыг 2012 оны долдугаар сарын таванд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулж байжээ. Түүнээс хойш бүтэн жил өнгөрөхөд энэ замыг бүрэн дуусгаагүйгээр барахгүй  гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, явган хүний зам, хоёр үе асьпалтан хучилт хийлгүй орхисон байна.

Арга ядсан нийслэлийн удирдлагууд өнгөрсөн зуны наадмаар нийслэлээс төсөв гарган шороогоороо байсан замуудын суурь хучилтын ажлыг нэмж хийжээ. Саяхан энэ замыг дуусгахаар нийслэлийн төсвөөс хөрөнгө мөнгө гарган нийслэлийн үйлчилгээний “Улаанбаатар” компаниар хийлгүүлэх  шийдвэр гарахтай зэрэгцэн “Бэрх зараа” компани ажлаа дуусгах санал тавьсан байна. Тэд 15 хоногийн хугацаа өгөхийг хүссэн бөгөөд 10 дахь хоногтоо ирж ажлын явцтай танилцахад хэдэн нөхөөс л хийсэн байдалтай байгаа нь энэ юм. Хэрэв “Бэрх зараа” компани ажилаа бүрэн хийж дуусгахгүй бол тус компанийг шүүхэд өгөх тухай яригдаж байгаа аж.

Энэ замтай танилцах үеэр “Бэрх зараа” ХХК-ын захирал Ц.Бат-Эрдэнэ ирсэн бөгөөд маргаашнаас өнгө хучилтын ажилаа эхлэх гэж байгаа хугацаа өгөөч гэсэн юм.  Үүний хариуд Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Одоо хугацаа маш богино байна. Аравдугаар сарын 15-н гэхэд асвальтаа тавьж дуусгана гэж сая Ц.Бат-Эрдэнэ захирал ярьлаа. Хотын орлогч даргын өгч байгаа үүргээр бол одоо энэ компанитай байгуулсан гэрээгээ цуцлаад, өөр компаниар замын ажлыг гүйцэтгүүл гэсэн тушаал өгч байна. Харин “Бэрх зараа” ХХК-ынхан маргаашнаас эхэлж тав хоногийн хугацаанд замын цоорхойг нөхөөд, ирэх сарын 15-ныг хүртэл аспальтаа тавина гэж амлаж байна. Тэгэхээр нэг сарын хугацаанд итгэл үзүүлээд дахиад харж үзье гэж бодож байна” гэлээ. Энэ асуудлаар бид “Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнээс  дараах тодруулгыг авсан юм.

DSC_2192“Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ:

-Өдийг хүртэл энэ ажил дуусаагүйн шалтгааныг тайлбарлаач?
-Үүнд  захиалагчдын тал, гүйцэтгэгчдийн тал аль аль нь буруутай. Өнөөдөр гүйцэтгэгч тал руу л бүх бурууг чихээд байгаа болохоос  үндсэндээ 2012 оны долдугаар сард бид замын ажлын зураг төслөө авч байгаа шүү дээ. Замын ажлын зургийн 40-өөд хувь нь өөрчлөгдсөн байгаа. Бас давагдашгүй хүчин зүйлүүд их гарсан. Нүүлгэн шилжүүлэлт, газар шилжүүлэлт гэх мэт асуудлаас болж хугацаа хоццорсон асуудал байгаа.
-Зураг төсөл яагаад өөрчлөгдсөн юм бэ?
-Зураг төслийг замын компаниудад бэлэн болгож өгөөд л бид шууд ажлаа эхлэх ёстой байдаг. Гэтэл захиалагч тал өнгөрсөн оны долоодугаар сард зураг төсөлд өөрчлөлт орлоо, тусгаарлах зурвас хийхээр боллоо гэх мэт асуудал тавьсан. Тэгэхээр бид 2012 оны долдугаар сард зураг төслөө хүлээж авсан гэсэн үг шүү дээ. Тэрнээс шууд 2011 онд гарч ирсэн зураг төсөл нь хэвээрээ байгаа юм биш.
-Танайх НЗДТГ-тай гэрээ байгуулж, бэлэн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэж байна. Гэтэл ажил хийгдээгүй. Тэгвэл одоо энэ мөнгөн дүндээ таарсан зам засварын ажлыг бүгдийг хийж гүйцэтгэж, НЗДТГ-т хүлээлгэж өгнө биз дээ?
-Энэ нийт 10,6 км зам. Ямар ч байсан ирэх сарын 15-н гэхэд өнгөн асвальтаа тавиад бүх цагаан зураасуудаа хийгээд ажлаа дуусгана.  Маргаашнаас хучилтын ажлаа эхэлнэ. Энэ хавьд байсан 125 обьектийг Нийслэлийн газрын албатай ярьж байгаад нүүлгэн шилжүүлсэн. Уг нь газрын алба дангаараа газар чөлөөлөтийг гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл манай энэ ажилд нь оролцсон.
-Санхүүжилтийн хувьд танай компани өөрсдөө мөнгө гаргана биз дээ. Нийслэлээс гэрээнд заасан мөнгөө танай компанид өгчихсөн юм байна шүү дээ?
-Бид нар өнгө, асьпалт хучилтаа хуччихаад НЗДТГ-т хандана. Энэ замын тендер шалгаруулалт 2006 онд болсон. Тэр үед нэг тонн асьпалт 128 мянган төгрөг байсан. Одоо 185 мянган төгрөг болчихсон. Бас түлш 1100 байсан бол 1700 гараад явчихсан. Энэ мэт зөрүүтэй асуудлаа хэлнэ гэж бодож байгаа.
-Ямар ч байсан ирэх сарын 15-нд энэ замыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгнө гэж ойлгож болох нь ээ, амжих уу?
-Амжина аа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.13.237)
    Xogiin novshnuud
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • 888 (103.9.88.169)
    davartsan gar ve yamar ch undeslelgui tailbar taviad uhsendee davraaj baidag ym
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Zochin (203.91.119.102)
    Bolimoor yum ENE ALIMAA Batbayarin compani 32 p xorooni irgediig 3 jil xoxirooloo xen ch yum xelj chadaxgyi yumaa NANZADDORJ ednii companii xyn yum uu Amjixgyi dee xudlaa
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • qahetj (202.131.238.12)
    ***** *****
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    1 цаг 23 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    2 цаг 47 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    4 цаг 19 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    5 цаг 6 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    5 цаг 22 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    5 цаг 29 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    5 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    6 цаг 17 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    6 цаг 58 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    7 цаг 21 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    7 цаг 22 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    7 цаг 25 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    8 цаг 8 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    8 цаг 15 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    8 цаг 21 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    9 цаг 9 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    9 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    9 цаг 56 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    10 цаг 0 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК