Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШӨХТГ-ын хийсэн онцлох 10 ажил

2013-9-26
0
ЖИРГЭХ

шөхтг 
ШӨХТГ-аас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн онцлох 10 ажлыг танилцуулж байна.

1. Монгол улсын Өрсөлдөөний орчны талаар Олон улсын байгууллагуудад тайлан тавилаа
 2012 оны 12 дугаар сард “НҮБ-ын Худалдаа Хөгжлийн бага хурлаас Монголын Өрсөлдөөний тухай хууль ба бодлогод хийсэн дүн шинжилгээний үр дүнг түгээн таниулах” сэдэвт Олон улсын бага хурлыг зохион байгууллаа.

2. Нефть импортлогч компаниудаар 17 тэрбумын торгуулийг төлүүлэхээр болов
   Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа“Петрожамп” ХХК, “Сод монгол групп”, “Шунхлай трейдинг” ХХК, “Магнай трейд” ХХК, “НИК” ХХК, “Ойн бирж” ХХК, “М-Ойл групп” ХХК, “Жаст ойл” ХХК-иуд нь 2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, тохиролцсон нь нотлогдсон. Тус аж ахуйн нэгжүүдэд нийт 17 тэрбум 294 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн үеийн удирдлагууд хүчингүй болгосон байсаныг 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн газрын хуралдаанаар дахин авч хэлэлцээд хууль бус гэж үзэн, нэр бүхий 8 компанид ногдуулсанторгуулийг төлүүлэх шийдвэр гаргасан.

3. Ярианы төлбөрийг секундэд тооцох боломжийг бий болголоо
   Үүрэн телефон холбооны оператор компаниуд ярианы төлбөрийг секундын алхмаар тарифжуулсан үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлж хэрэглэсэн хэрэглээндээ тохирсон төлбөр төлөх боломжит үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлсэн. Уг үйлчилгээний 1 секундын тариф одоогоор харьцангуй өндөр тогтоогдсон ч цаашид секундээр тооцсон эхний 1 минутын дараа буюу 61 дэх секундээс урьдчилсан төлбөрт энгийн ярианы 1 секундын тарифаар тооцох, улмаар ярианы тариф буурах зэрэг алхамууд зах зээлийн өрсөлдөөний зарчимд тулгуурлан хийгдэх боломжтой ба дараа төлбөрт үйлчилгээнийхээ барьцаа мөнгийг тухайн хэрэглэгчдэд нь шат дараатайгаар буцаан олгож байна.

4. СӨХ-үүдээс авдаг байсан хууль бус хураамж үгүй болсон
  СӨХ-ны үйл ажиллагаа, төлбөр хураамж, хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар иргэдээс өргөдөл гомдол ихээр ирсний дагуу ШӨХТГ-аас 2013 оны эхний улиралд нийслэлийн зургаан дүүргийн 36 СӨХ-нд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Ингэснээр оршин суугчдын хууль эрх зүйн мэдлэг дээшилж, олон СӨХ-д зөрчлөө арилгаж иргэдтэйгээ хамтран ажиллаж эхэлснээс гадна МСӨХДЗ-өөс авдаг байсан хууль бус 2%-ийн татвар хураамжийг бүр мөсөн зогсоосон.

5. Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар гүйлгээ хийхгүй болж, задгай болон бүхэл ам.доллар нэг ханштай боллоо
   Төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэж үндэслэлгүйгээр ханшийн зөрүүнээс ашиг олж, хэрэглэгчдийг хохироохоос гадна мөнгөний ханшийг бууруулах сөрөг үр дагаварууд нийгэмд бий болсоны дагуу валютаар худалдаа, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд  шалгалт хийн зөрчлийг арилгуулсан. Ингэснээр бүх аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэхээс гадна арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, валютын үйлчилгээ эрхлэгчид задгай болон бүхэл долларыг нэг ханшаар авдаг болсон.

6. Сүү, сүү бүтээгдэгдүүн, жүүс үйлдвэрлэгчид орц найрлагаа стандартад нийцүүлэн шошгожууллаа
   Сүү, сүүн бүтээгдэхүүн, жүүс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээрх мэдээлэл нь орц найрлага, чанар стандарт, гарал үүслийн талаар үнэн зөв тодорхой мэдээлэл байхгүй, импортийн бүтээгдэхүүний хаяг шошгожилт  нь гадаад хэл дээр байгаа нь хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй байсан. Энэ дагуу сүү, сүүн бүтээгдэхүүн, жүүс үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж хуулийн зүйл заалтад тохируулан хаяг шошгожилтыг стандартын дагуу болгохыг шаардсанаар зөрчил арилсан.

7. Архи, согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгааг бүрэн таслан зогсоолоо
   Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд, архи согтууруулах ундааг зарж борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн захиалгаар бүтээгдсэн рекламны ролик, зурагт самбар, тухайн аж ахуй буюу хувь хүмүүсийн ивээн тэтгэлгээр зохион байгуулагдсан олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээ, сэтгүүл товхимол зэрэгт далд хэлбэрээр орсон сурталчилгаануудад хяналт тависанаар архи тамхины ил далд сурталчилгааг бүрэн зогсоолоо.

8. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зар сурталчилгаанд хяналт тавин ажиллалаа
   “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар ШӨХТГ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах болсноор СЕХ, ХХЗХ-ноос хамтран баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх журам”-ын дагуу улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч намуудаас нэр дэвшигчдийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахаас гадна 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулж сурталчилгааг хэрхэн явуулах, зөрчил гаргахгүй байх талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажилласан.

9. Улсын хэмжээнд ажилладаг лифтнүүдийг жилд нэг удаа шалгаж байхаар боллоо
   Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа лифтнүүдэд хяналт шалгалт хийснээр тухайн лифтийг хариуцагч СӨХ, лифт угсардаг, засвар үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэгдсэн бүртгэлтэй болж, лифт болгонд санамж самбар байрлуулсанаар лифтийг ашиглагч иргэд мэдээлэлтэй болж байна.

10. Иргэдийн өргөдөл,гомдлыг хүлээн авах 1284.mn суваг ажиллаж эхэллээ
   ШӨХТГ нь хэрэглэгчийн эрх ашгийг  хамгаалах тэдний санал хүсэлт, гомдлыг хүлээж авч шийдвэрлэх системтэй ажлуудыг хэрэгжүүлэх зорилтыг тавин иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдлыг нэгдсэн хэлбэрээр хүлээн авах 1284.mn цахим хуудсыг нээн ажиллуулж хэрэглэгчдийн эрх хохирох, хуулийн үндэслэлгүй дүрэм журмыг хэрэглэгчдэд тулгах зэрэг асуудлууд нь бүхий л салбарт түгээмэл байгаа мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч тэр үндсэн дээр судалгаа хийн цаашид хууль дүрмийг илүү боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    50 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    1 цаг 37 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 53 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 0 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 48 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    3 цаг 29 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 52 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 53 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 56 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    4 цаг 39 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 46 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 53 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 41 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    6 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    6 цаг 27 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    6 цаг 31 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 41 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 48 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК