Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайд-30 минут” уулзалтыг сэтгүүлчидтэй хийдэг. Ирэх арав дугаар сарын 3-нд болох тус уулзалтын үеэр Төрийн ордны баганат танхимд байгуулагдаж буй кино танхимыг нээх гэж байна. Уг танхимаар түүхийн баримтат киног үзүүлж байх аж. Дашрамд сонирхуулахад БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оруулж байжээ.























































