Төрийн ордны урд хэсэгт барилгын их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейг түр хугацаагаар хаасан билээ. Харин өнөөдрөөс уг музейг нээгээд байгаа юм. Ингэснээр өдөр бүр иргэдэд нээлттэй ажиллах аж.Сонирхуулахад Монгол төрийн түүхийн музей нь өнгөрөгч оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан бөгөөд мөн оны наймдугаар сард олон нийтэд нээлттэй болж байсан юм. Энэхүү музейд 2000 гаруй биет үзмэрийг байдгаас манай улсад бүртгэгдсэн түүх, соёлын хосгүй үнэт 612 дурсгалын 289 нь сан хөмрөгт нь багтжээ.























































