Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга сайд амралтын өдөр ургацын талбайд өнжив

2013-10-07
0
ЖИРГЭХ

  752dba3e19926b6cbig   Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа. Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг юм. Тус аймгийн хувьд энэ жил 59394 га-гаас үр тариа, 5015 га-гаас төмс, 867 га-гаас хүнсний ногоо, 3486 га-гаас тэжээлийн ургамал, 16380 га-гаас тосны ургамал хурааж авах юм. Харин энэ сарын 4-ний байдлаар нийт ургацынхаа 67 хувийг хураан авсан мэдээтэй байна.

    Угтаалцайдам сумын төвд энэ жил 36 000 тонн үр тариа хадгалах хүчин чадалтай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор ашиглалтад орсонд тус бүс нутгийн тариаланчид ихэд баяртай байлаа. Чанарын шаардлага хангасан улаан буудайг энэ жил ТЭДС тонныг нь 320 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн тушаасан 1 тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа. Үүнээс гадна ТЭДС-ийн элеватор байрлаж байгаа газраас 100 км-ын тойрог дотор байгаа аж ахуйн нэгжийн буудайгаа тээвэрлэх зардлыг төрөөс даахаар зохицуулсан нь тариаланчдад хүрч буй бодит дэмжлэг юм. Угтаалцайдам сумын төвд шинэчлэн засварлаад ашиглалтад оруулж байгаа 36 000 тонн-ын багтаамжтай элеваторт Төв аймгийн хэмжээний бүх тариаланчдын нийлүүлсэн улаанбуудайг худалдан авч хадгалах боломжтой ажээ. ҮХАА-н яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Чанарын шаардлага хангасан улаан буудайг зориулалтын элеваторт 7 жил ч хадгалж болдог” хэмээн уг элеваторыг танилцуулах үеэрээ ярьж байна.

   Сайдыг ургацын талбайд ирэхийн өмнөх шөнө бага хэмжээний цас орж, хурааж амжаагүй үр тариа налсан, чийгтсэн зэрэг шалтгаанаар үр тариагаа хураахаа түр завсарласан тариаланчид ч байлаа. Газар тариалангийн салбарын хувьд тэнгэр хангайн ааш ариншингаас ихээхэн хамааралтай ажилладаг учир энэ сарын 9-нийг хүртэл цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа, энэ үеийг ашиглаад л өдөр шөнөгүй ажиллахад үлдсэн тариагаа бараг хураагаад дуусчих байх хэмээн тариаланчид ярьж байлаа.
   Тариан талбайд мал орж нэг захаас нь комбайн, нөгөө талаас нь мал үр тариа хурааж ажилд нь ихээхэн хүндрэл учруулдаг талаар тариаланчид учирлан ярьж байлаа. “Үр тариа гэдэг зөвхөн тариалан эрхлэгчийн хөрөнгө биш улсын маань нийт иргэд гурилтай байх эсэхтэй холбоотой асуудал. Харин мал бол тухайн малчны мэдлийн өмч, тэгэхээр үүнийг хуулиар зохицуулж, бодит хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй” хэмээн тэд учирлав.
   ҮХАА-н сайд Х.Баттулга Төв аймгийн Угтаалцайдам суманд энэ жил ашиглалтад орж байгаа 36 000 тонн-ын элеватор хэвийн ажиллаж байгаа эсэхтэй танилцаад, Цээл сумын хадлан бэлтгэлийн ажлын явц, Жаргалант сумын “Жаргалант Харвест” ХХК-ийн үтрэм, “Дэлгэр уянга” компанийн төмсний талбай, “Хөх баянбулаг” ХХК-ийн үтрэмээр орж цаг агаар хүйтэрсэн, бага хэмжээний цас орсон өдөр ургац хураалтын ажил газар дээрээ ямар байгааг үзэж, тариаланчдынхаа санал хүсэлтийг сонсоод ирэв. Манай улс төмсний хэрэглээгээ 100 хувь дотоодын ургацаар хангаж байгаа. Төмс тариалах, хураах явцад гар ажиллагаа их шаарддаг учир “Дэлгэр уянга” компанийнхан цэргүүд авч ажиллуулж байгаагаа танилцуулав. Тэдний хувьд кг төмсөө бөөнөөр нь ченжүүдэд 200-250 төгрөгөөр худалддаг, гэтэл лангуун дээр 900-1000 төгрөг байдагт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. Энэ жил Шинэлчлэлийн Засгийн газар ногоочдоо дэмжих зорилгоор Улаанбаатар хотод хүнсний ногоо борлуулах 28 цэг нээж, шинэ ургацын ногоогоо ченжүүдээр дамжуулалгүй хэрэглэгчид хүргэх боломж олгосон юм.
   ҮХАА-н сайд Х.Баттулга: Дараагийн алхам техникийн шинэчлэл, тусгай сортын бүтээгдэхүүнд гаргах
Газар тариалангийн салбарын хөгжлийн дараагийн алхам нь хөрс болоод техникийн парк шинэчлэл, мөн тусгай сортууд бий болгох явдал. Өнөөдөр хэрэглэж байгаа бүтээмж муутай хуучирсан, ашиглалтын зардал ихтэй техник хэрэгслүүдээ шинэчлэх нь манай тариаланчдын хувьд чухал байгаа. Урт хугацааны лизингээр үүнийг хийх боломжтой. Мөн хөрсний үржил шимээ сайжруулж, хөдөлмөрийн үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд сайн бордоо хэрэглэх ёстой. ҮХАА-н яамны зүгээс үүнд анхаарч байна. Ингэснээр үр тариа, төмс хүнсний ногооны тусгай сортууд бий болгож, түүнийгээ дотоодын болоод дэлхийн зах зээлд санал болгож байж энэ салбар бие дааж, хөгжих боломжтой.
    Тариаланчид улаан буудайн үнэ хямд байгааг онцлон цаашид үнэ нэмэгдүүлэх саналтай байгаагаа Х.Баттулга сайдад онцлон ярьж байлаа. Гэхдээ улаан буудайн үнэ нэмэгдэх тусам гурилын болон гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Тэгтэл импортын гурил болон буудайн үнэ хямд байх юм бол зах зээлийн зарчмаар дотоодын өндөр үнэтэй бүтээгдэхүүн зарагдахаа болино. Хэрэв ингэвэл тариалангийн болоод гурил үйлдвэрлэлийн салбарын хөгжил зогсонги байдалд орж дампуурах ч эрсдэл байгааг тариаланчид ойлгох ёстой болов уу. Дотоод гадаадын зах зээлийн судалгаа, үр тарианы болон гурил үйлдвэрлэлийн бодит өртөг гэх мэт олон хүчин зүйлийг ҮХАА-н яам судалж, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн аль алиных нь санал байр суурийг сонсч байж ТЭДС-ийн 320 мянган төгрөг гэдэг үнийг гаргасан гэдгийг ҮХАА-н яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Ренчинсэнгээ тайлбарлаж байлаа.
    Монгол Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 5-наас эхэлж өнөөдрийн байдлаар  58.3 мянган га талбайг ангилан хадаж, 42.9 мянган га талбайг цайруулж, 125.0 мянган га талбайг шууд хурааснаар нийтдээ 170.7  мянган га-гаас 228.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 165.6 мянган тонн төмс, 7.2 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 30.8 мянган тонн тэжээлийн ургамал, 17.5 мянган га-гаас 14.5 мянган тонн тосны ургамал  тус тус хураан аваад байна. Ургац хураалтын явц үр тарианы тарималд  58.8 хувь, төмснийх 85.0 хувь, хүнсний ногооных 95.3 хувьтай  явагдаж байна. Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа  11.6  хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус ахиу байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    42 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    1 цаг 5 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    1 цаг 6 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    1 цаг 9 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 52 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    2 цаг 6 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 54 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    3 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    3 цаг 40 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    3 цаг 44 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 53 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    4 цаг 1 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    16 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 50 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    20 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    20 цаг 4 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    20 цаг 10 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК