Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахилгааны үнийн урамшууллыг энэ сараас эхлэн тооцно

2013-10-08
0
ЖИРГЭХ

7986dca78f7be6d6c505bfc20d207421_L    Монгол Улсын Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу агаарын чанарыг сайжруулах бүс дэх гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил энэ сараас эхэллээ.

 Агаарын бохирдолтой тэмцэхээр төрөөс авч хэрэгжүүлж буй цахилгааны үнийн урамшуулал олгох ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд БОНХ-ийн сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтарсан тушаал, захирамжийн дагуу энэ онд нийслэлийн 7 дүүргийн 108 хорооны 58657 айл өрх урамшуулалд хамрагдана.

 Цахилгааны үнийн урамшуулалд хамрах айл өрх нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан байхаас гадна Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл шалгуурыг хангасан байх шаардлага тавьж буй. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар урамшуулал олгох нөхцөл шаардлагыг биелүүлсэн талаар дүгнэлтээ гаргуулсан байх шаардлагатай аж.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах дүүрэг, хороод орно

Баянгол дүүрэг -  7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 хороод
Чингэлтэй - 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 хороод
Сүхбаатар - 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 хороод
Сонгинохайрхан - 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32 хороод
Баянзүрх - 2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 28 хороод
Хан-Уул - 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 хороод
Налайх - 1, 2, 3, 4, 5, 6, 7 хороод


Доорх шаардлагыг хангасан айлуудад хөнгөлөлт үзүүлнэ

6.1.1    Стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай,
6.1.2    Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдож стандартын шаардлага хангасан  цахилгаан халаагуур хэрэглэж байгаа,
6.1.3    Бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай,
6.1.4    Газрын гүнийн дулаан, нар салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа,
6.1.5    Стандартын шаардлага хангасан шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа,
6.1.6    Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай,
6.1.7    Түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын зуух, тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдсан
6.1.8    Бусад.

Доорх байдлаар урамшуулна

    Цахилгаан халаагуурт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшуулал: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.2-д заасан цахилгаан халаагуур бүхий айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлнө. Шөнийн тарифын мөрдөх хугацаа оройн 18:00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэл үргэлжилнэ.

    Нийт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшуулал:
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.2-оос бусад нөхцөл шалгуурыг хэрэглэгчийн ахуйн хэрэгцээнд сард хэрэглэсэн 200 кВт.ц цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлнө.

Бүрдүүлэх баримт, хандах газар

Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах айл өрх нь цахилгаанаар халаалтаа шийдсэн, нөхцөл шалгуурыг хангасан бол харьяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргана. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг газар дээр нь шалгаж үзээд цахилгааны үнийн урамшуулалд хамруулахаар тодорхойлолт гаргана. Тодорхойлолтыг үндэслэн Агаарын чанарын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргана. Дүгнэлт гарсны дараа тухайн хэрэглэгч Хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний үнэмлэх, цахилгаан эрчим хүчээр хангах шинэчилсэн гэрээний дэвтэртэйгээ ирж “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан урамшуулалд хамрагдана. 2012-2013 оны хүйтний улирлуудад цахилгааны үнийн урамшуулалд хамрагдаж байсан дээрх хороодын хэрэглэгчид дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм. Харин БОНХ-ийн сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтарсан 2013 оны А-13/А-30 тоот тушаал, захирамжийн дагуу хязгаарлалтын бүсэд хамрагдаагүй хороодын хэрэглэгчид урамшуулалд хамрагдах боломжгүй юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    42 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    1 цаг 5 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    1 цаг 6 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    1 цаг 9 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 52 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    2 цаг 5 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 54 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    3 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    3 цаг 40 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    3 цаг 44 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 53 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    4 цаг 1 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    16 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 50 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    20 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    20 цаг 4 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    20 цаг 10 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК