Улс эх орны хөгжлийн ирээдүй , үнэт баялаг болсон хүн амаа хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж буй нийгмийн хамгааллын салбарынхны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр 09.00 цагт Blue Sky цамхагийн гурван давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргээс хүрэлцэн ирсэн нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцож нийгмийн хамгааллын салбарын тулгамдсан асуудлууд, цаашид нийгмийн хамгааллын салбарт хийх шинэчлэл зэргийг хэлэлцэх аж.





















































