Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлэн гоймон идсэн хүүхдүүдийн ходоод цоорч эхэллээ

2013-10-10
0
ЖИРГЭХ
Бэлэн гоймон монголчуудын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж эхэлсэн талаар эмч нар анхааруулж эхэллээ. 
бэлэн гоймон- Ходоодны цоорол, шархтай олон хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна-

Бэлэн гоймон монголчуудын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж эхэлсэн талаар эмч нар анхааруулж эхэллээ.

Үдийн хоолны оронд ходоодоо хуурч, хэтрүүлж уусан үедээ шар тайлах гэж, ханиад хүрмэгц идвэл амархан эдгэрдэг хэмээн хүртдэг бэлэн гоймон тийм ч сайн хүнс биш гэдгийг уг нь монголчууд мэддэг. Гэхдээ л ялангуяа оюутнууд, залуучууд, дунд сургуулийн сурагчид бэлэн гоймон байнга хэрэглэхээс татгалздаггүй. Тэгвэл бэлэн гоймон тун тааруу хоол гэдэг нь доорх жишээнээс бүр ч илүү батлагдлаа.

Өнөөдрийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэн гоймон идсэнээс болж ходоод нь цоорсон өсвөр насны гурван хүүхэд үхэл амьдралын зааг дээр байна. Тэд өнгөрсөн амралтын өдөр тус эмнэлэгт шокийн байдалтай хүргэгдэж ирсэн аж.  Эмчлэгч эмч нь хүүхдүүдээс ямар хоол иддэг, хүнсэндээ юу хэрэглэж буйг асуухад "Өглөө юм идэхгүй байж байгаад өдөр нь ангийнхантайгаа хийжүүлсэн ундаа ууж,  бэлэн хоол иддэг" гэж хариулжээ. Мөн ажлын ачааллаас болж эцэг эхчүүд хүүхдээ гаргуунд хаясанаас болж, эрүүл мэнд нь иймэрхүү хүнд байдалд орж байгааг анхааралдаа авах цаг болсныг эмч нар хэлж байна.

Нөгөө талаар өсвөр насны хүүхэд аав ээжийнхээ ид, уу гэснийг хэрэглэхгүй, харин өөрөө жор зохиож эхэлдэг. Тэр жоронд нь бэлэн хоол дээгүүрт байдаг бололтой. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод өвдөөд шархалдаг бөгөөд шархалсан ходоод 2-3 жилийн дараа цоордог аж. Ходоодны шарх бол хавдрын урьтал өвчин. Тиймээс ходоод өвдлөө гээд буцалсан ус, ойр зуурын эм ууж аргацааж болохгүй юм байна. Нэн даруй эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ.

гоймон4Ходоод нь цоорсон хүүгийн ээж Р.Хоролмаа бусад эцэг эхдээ анхааруулж, хүүхэддээ бэлэн гоймон идүүлэхгүй байхыг захиж байна. Тэрбээр хүүгийнхээ биеийн талаар ярихдаа “Манай хүүгийн бие сайнгүй байна. Эгч нь өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүүхдээ тэжээх гэж өглөөнөөс орой болтол ажилладаг. Яг үнэндээ өглөө өдрийн хоолыг бэлдээд өгөх зав гарахгүй юм. Хүүхдүүд мах гурил байсан ч хоол хийж иддэггүй. Хамгийн хялбар хоол нь Хятадын төрөл бүрийн бэлэн хоол. Хоол идмээр санагдахаараа 1000 төгрөгөөр авчих нь амар байдаг бололтой. Манай хүүхэд 2012 оноос гэдэс ходоод нь өвдлөө гэж ярьдаг болсон. Ходоод өвдлөө гэхээр нь буцалсан ус, ойр зуурын эм уулгачихдаг байсан. Тэр буруу байсан юм байна. Хүчтэй өвддөггүй юм байна. Жаахан базалж байгаад л больчихно. Тэгэхээр нь зүгээр болчихлоо гэж тайвширдаг. Эхний удаа ходоодны цоорхойг нөхөх хагалгаанд орсон. Харин дараа нь түгжрэл болж дахин хагалгаа хийлгэсэн. Сая гэдэснээс нь таван см тайрлаа. Цүнхнээс нь байнга бэлэн гоймон, чипсний уут гардаг байсан. Энэ мэт зүйл мөн хийжүүлсэн ундаа ууснаас болж ходоод нь цоорсон гэж бодож байна” гэсэн юм.

Бэлэн гоймонг хортой, хорт хавдар үүсгэх бодис агуулсан гээд яриад байдаг хэрнээ хаанаас , ямар үйлдвэрээс оруулж буйг судлахгүй, анхаарахгүй юм. Үүнийг бодлогоор импортыг нь хязгаарлаж болдогүй юм байхдаа гэж өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд хэлж байна.

Р.Хоролмаа гуай шиг хүүхдийнх нь ходоод ямар нэг өвчнөөр өвчилсөн гэх шалтгаанаар хүүхдээ сахиж, аргаа баран уйлж, сэтгэл түгшин, аврал ирсэн харцаар эмнэлэгийн хаалга ширтэн суугаа аав, ээжүүд олон байна.

Өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийгээд үзвэл өдөрт нэг, түүнээс ч олон удаа бэлэн хоол иддэг гэж бүгд хариулсан байна. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдүүддээ эрүүл мэндэд тустай хоолны талаар багаас нь ойлгуулж, хэрэгжүүлж сургавал хүүхэд буруу хортой зүйл рүү зүтгэх нь юу л бол. Нэг жилийн өмнө БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох   “Нунгшим”  компанийн бэлэн гоймонгуудаас  хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодис илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байсан. Тэр сургаар тухайн үед манайд “Нунгшим”  компанийн бэлэн гоймонг заруулахгүй гэж байсан ч одоо төрөл бүрээр дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байна.

гоймон2Бэлэн гоймонгийн ноцтой баримтуудыг хүргэе.

•    Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна.

•    “The Consumer Education & Research Society”-гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлагдаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад санаанд оромгүй орц илэрснээс гадна өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.

•    Хэдийгээр дэлхий дээр чанартай ба чанаргүй олон төрлийн бэлэн гоймон хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа боловч шинжлэх ухааны үүднээс гаргасан мэдээллээр эдгээр бэлэн гоймонд та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минерал агуулагддаггүй бөгөөд энэ нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогдож байна.

•    Та бидний хүнсэндээ хэрэглэдэг бэлэн гоймонд “Monosodium Glutamate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Дэлхий дээр энэ төрлийн бодисноос харшилдаг хүмүүс цөөнгүй бөгөөд энэхүү бодисонд харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, янгинах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй байдаг ажээ.

•    Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй юм. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж энэ нь хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.

•  Түүнчлэн таргалалтын үндэс болж өгдөг бөгөөд содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлахгүйд хүрснээр жингийн илүүдэлд орж эхэлдэг байна. Мөн шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисоо гадагшлуулах боломжгүйд хүргэж энэ нь та бидний бие махбодыг аажим хордуулж эхэлдэг ажээ.

•    Бэлэн гоймонгийн гол найрлагад “Propylene Glycol” гэх химийн нэгдэл агуулагддаг ба энэ нь хөлдөлтийн эсрэг бодис юм. Зориулалт нь гоймонг чийгшүүлэхгүй, хэт хуурайшихаас сэргийлж хэвийн орчинд байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Гэвч энэ нь та бидний дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид тэр бүр мэддэггүй. Дархлалын тогтолцоонд нөлөөлөөд зогсохгүй зүрх ба элэг, бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнт тогтоогджээ.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.229.122.12)
    Хийжүүлсэн ундаа л ходоод цоолдог.
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.95.124)
    МУУ ШҮҮ
    2016 оны 08 сарын 17 | Хариулах
  • монгол (112.72.13.34)
    солонгосчууд чинь байнга л зүрх нь хаагдаад, бөөрний дутагдалд ороод үхэж байдаг шүү дээ. блэн гоймонгоо идээд тэгдэг юм байна
    2013 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.160.55.134)
    ymar hachin ym be endehiin solonguschuud udurbur idej baihad zuv zugeer l baidag ym daa
    2013 оны 10 сарын 13 | Хариулах
    • Tugsuu
      Уур амьсгалын ялгаа шүү дээ
      2013 оны 10 сарын 13
  • зочин (124.158.125.107)
    ямар ч хоол зохисгүй идвэл хор болдог биздээ тэртээ тэргүй дэлхий даяараа идэж байгаа бэлэн хоолыг яаж зөв хэрэглэх талаас нь хэлбэл илүү дээр бишүү дандаа нэг талаас нь өрөөсгөл юм бичиж хүнийг айлгаж байхаа болиоч мэдээллээ бичихдээ ч гэсэн энэ тал дээр анхаар ч байгаач
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
    • hnnn
      uuruu belen goimon zardiinmaadaa???
      2013 оны 10 сарын 12
  • temka (202.55.191.35)
    he bitgii id ymar mongol hvnd taarsan hvns bish shvvv deeeeeeee manai oron hvn arddaa maarsan bas 1belen goimon hiij bolddogvi yum baih da hvvhed yum chin baiwal awch idne shvv de tiim uchir hileer oruulahiig horvol zaragdahgvi bailgvi deeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • цэндээ (183.81.171.102)
    Бараа бүтээгдэхүүн гаалиар орж ирэхдээ хараа хяналт муутай орж ирдэг.энэ дээр төрийн тэргүүнүүд минйи анхаарахгүй бол цөөхөн монголчууд чинь хятадын хүнсэнд хордож сүйрэлийн ирмэгт ирж байна шүү.Монгол ахан дүүс миний хятадын хүнс барааг хэрэглэхгүй байхыг уриалж байна
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • zochin (183.177.98.114)
    deer huuhedde haniadand sn gd dundaj unetei doshirah iduulsen chini huuhdiin maani buh bie ulaagaad tuuralt ugch zagatnasan. huuhded bitgii uguurei
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.112.2)
    Bi hiijuulsen undaa belen goimong eri ni iddeggui shal demii
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.108)
    Оор идэх хямд чанартай хоол хунс байхгуй юм чинь олсож турж ухэлтэй биш монголын ирээдуй ийм л юмаар гол зогоож байгаа шуудээ тэр гоймонгийнх нь унэ нь бас л нэмэгдээд л бодит амьдрал ийм л байгаа агаарт амьдарч байгаа хумуус д хамаагуй биз дээ тэгж амьдарч байгаа хумуусийг олж харах ч угуи
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
  • Uyanga (211.36.141.201)
    Shaal hudalaa ugiin belen goimongoos bolj hodood tsoorno gej yu bhab bicheh yma olj yadtsiin
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
    • Ухаан муут
      чи ч ухаан муутай юмдаа хөөрхий өвдөөд үххийн цагт ойлгонодоо
      2013 оны 10 сарын 10
    • ...
      tegeed belen goimongooroo hoollood baij de, heden jiliin daraa hodoodgui bolno biz
      2013 оны 10 сарын 10
  • ee (203.194.115.199)
    bagaasa iduul araggui2
    2013 оны 10 сарын 10 | Хариулах
    • munguu
      bagaasaa bis idsendee bis.xeterxii olon xmiin nairlaga baigaa yum bis uu. muutgaxgui,norgoxgui,chiigsuulexgui geed l... oilgomztoi yum bis uu!!!
      2013 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    15 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    58 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 5 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 11 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 59 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 46 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 50 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 59 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 7 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 27 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 56 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 10 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 34 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 38 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК