Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин сайдын ”урвуу харсан пирамид”-ыг өөлөх иргэн гарч ирэв

2013-10-28
0
ЖИРГЭХ
Миний эргэн тойронд, ах дүү төрөл саданд цагдаагийн албанд ажилладаг хэн нэгэн хүн байхгүй л дээ. Би жирийн нэгэн төсвийн байгууллагын албан хаагч. Өнөөдөр бид “шинэчлэлийн” гэх уур амьсгалаар хаа сайгүй өрнөх өөрчлөлтийн их салхитай зэрэгцэн алхаж байна.
тэмүүжин2    Миний эргэн тойронд, ах дүү төрөл саданд цагдаагийн албанд ажилладаг хэн нэгэн хүн байхгүй л дээ. Би жирийн нэгэн төсвийн байгууллагын албан хаагч. Өнөөдөр бид “шинэчлэлийн” гэх уур амьсгалаар хаа сайгүй өрнөх өөрчлөлтийн их салхитай зэрэгцэн алхаж байна. Өөрчлөлт хийгдэж байна гэдэг бид нийгэмдээ идэвхитэй амьдарч байгаагийн тод жишээ. Гагцхүү өөрчлөлтийн үр дүнг хүлээж авах нь хүн бүрийн хувьд адилгүй. Саяхан хууль зүйн салбарын шинэчлэл, хуулийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн талаархи Х.Тэмүүжин сайдын ярилцлагууд өдөр тутмын хэвлэл, сонинуудаар гарлаа. Цагдаа, дотоодын цэргийн албанд хийгдэх бүтцийн өөрчлөлтийн талаар сонирхож уншсан юм. Дотоодын цэргийг татан буулгах тухай, цагдаагийн удирдлагын эрх мэдэл нь хэтэрхий “данхайсан” тухайг урвуу харсан пирамидаар дүрслэн ярьсан байлаа. Энд иргэн хүнийхээ тухайд санал нийлэхээргүй зүйл ажигладсанаа хуваалцаж сууна. Цагдаа, хүчний байгууллага гэдэг шаталсан удирдлагын системд захирагдаж зангидсан гар шиг нэгэн дуугаар зэрэг хөдлөх тусгай үүргийн субъект. Удирдлага хичнээн бөх бат, холбирч өөрчлөгдөлгүй үйл ажиллагаагаа жигд явуулах нь тэдний үүргийн биелэлтэд дээд зэргээр нөлөөлөх юм гэж би боддог. Энэ нүсэр бүтцийг өөрчлөх амаргүй ээ. Өөрчлөлт хийгдэж, цагдаа иргэддээ ойртож хамтарч ажилладаг болсон нь харагдаж байна. Алаг машинтай “сэлгүүцдэг” гэж адлаад байдаг цагдаа нь иргэдийн дуудлагад шуурхай ирж байна, асуудлыг түргэн хугацаанд шийдэж байна. Цагдаа дуудчихсан, одоо тэд ирэхээр амар тайван болчихноо гэж согтуу нөхөртөө дээрэлхүүлэн уйлж суусан эмэгтэй сэтгэл тайвшрахыг харж байлаа. Энэ нь цагдаагийн албаны ажил сайн явагдаж тэд иргэддээ ойрхон байгааг харуулж байна. Харин ч цагдаагийн албан хаагчийг улам бүр хүчирхэгжүүлж, тодорхой эрхийг нь бүрэн өгөх эрхтэй гэж боддог. Бүхий л шатны сургалтаар нь жинхэнэ боловсорч гарсан, ёстой л шижигнэсэн залуу офицерууд хэн нэгэн нөлөөтэй нөхөрт буруу үйлдэлд нь шаардлага тавьсныхаа төлөө элдвээр доромжлуулан, эцэст нь өөрийгөө хамгаалж зөрүүлж гар хүрснийхээ төлөө өөрөө хэрэгтний ширээнд сууж байна. Энэ нь тэд хамгаалах үүргээ хуулийн дагуу биелүүлэхийн тулд наад захын шаардлагаа тавих, хуульд заагдсан арга хэмжээг авах эрх нь боогдмол байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү?

Цэргийг мянган өдөр хооллоод нэг л өдөр ашиглана гэсэн үг бий. Үймээн самуун дэгдэх, гэнэтийн их хүчин шаардлагатай үед цагдаагийн алба хаагчдын хүч дутагдаж, цагдаа халдлагад өртөн өчнөөн олноороо гэмтэж бэртэж гэмтэж байсныг алдарт долдугаар сарын нэгний хэргээс тодорхой харж байлаа.
Нийгэмд гэмт хэргийн төрөл зүйл ихээр нэмэгдэн гарах боллоо, гэмт хэргийн илрүүлэлт тааруу байна, цагдаа ажиллаж чадахгүй байна, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудал өдрөөс өдөрт буурч байна гэх чих дэлссэн олон мэдээлэл сонсогддог.

Ингэхэд бид “цагдаа” гэх албан хаагчаа хэдийхэн мэддэг билээ. Өөрт учирсан золгүй явдал, гэмт хэрэгт өртөх үедээ цагдаад ханддаг ч нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж буй өнөөх л “цагдаад хандаад нэмэргүй, цагдаа олж чадахгүй, цагдаа авилга авдаг” гэх үзэж хараагүй “сохор” ойлголтдоо гүн гүнзгий итгэснээс өргөдөл гомдлоо төгс шийдвэрлүүлэлгүйгээр орхидог. Гэтэл гэмт хэргийн илрүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, цагдаагийн албан хаагчийн арга техник нарийсч, хууль эрх зүйн байдал нь сайжирч нэг үгээр хэлбэл Монголын цагдаа хүчирхэг болж ирсээр л байгааг мэддэггүй, мэдэж ойлгохыг ч хүсдэггүй.

Бид ижилхэн л хүний нийгэмд амьдарч байна. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад хүмүүсийн ухамсрын асуудал тэр бүр харилцан адилгүй. Цагдаагийн  байгууллагын бүтцийг өөрчлөнө гэхээсээ илүүтэй иргэдийнхээ боловсролд нийгмийн ёс суртахуун, хүний эрх, эрх зүйн мэдлэгийн талаархи мэдлэгийг багаас нь цэцэрлэгийн боловсролоос эхлүүлэн олгох нь гэмт хэргээс урдчилан сэргийлэх, нийгмийн ухамсарт түвшнийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой санагддаг.    
Анзаарч байхад бид аливаа асуудлаа бүрэн гүйцэт шийдвэрлүүлж, нэг талаар хохирлоо  барагдуулж сэтгэл хангалуун үлддэг хэдий ч өөрсдөө жижиг боловч зөрчил гарган /замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл г.м/ өнөөх л цагдаатайгаа орооцолдоод ирэхээр төвөгшөөж эхэлдэг.

Юмыг хараар будаж болноо, харин түүнийгээ цагаанаар эргүүлэн будах амаргүй. Асуудал гарахаар л цагдааг санадаг, өөрөө асуудалд хамааралтай оролцвол цагдааг буруутгаж төвөгшөөдөг, нэр хүндийг нь унагах түгээмэл сэтгэл зүйд автдаг бүрхэг ойлголт хэзээ арилах вэ?

Цагдаа гэдэг албан хаагч бүр байхгүй юм гээд төсөөлөх гээд үзье. Би Чингисийн цустай гэж омог бардам дүүлэх исгэлэн цустай, цөс ихт Монгол эрчүүд ямар ихээр эрх чөлөөг эдэлж, жинхэнэ анархизмийг үүсгэх бол. Хүчтэй нь хүчгүйгээ дарлах байдал газар авч “Би” гэх эрхэм дээд үзэлт хэдхэн мөнгөлөг агаад хүчирхэг эрсийн эзэгнэл үүсэх нь гарцаагүй. Энэ нийгэмд төр байдаг, төрийн хүчирхэг нэгэн илэрхийлэл бол алтан соёмбот тэмдгээ тэргүүндээ залсан төрийн цагдаа юм. Иймдээ ч улс орон тайван байж, ард иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалуулж, аливаа зөрчилдөө хүртэх ёстой шийтгэлээ хүлээж байдаг. Иргэд эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөө дүүрэн амьдарч байгаа нь бид цагдаагаар хамгаалуулдгийн учир гэж яагаад иргэн бүр ойлгож болохгүй гэж.

Өөрсдийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүнийхийг илүүрхэн харах сэтгэлгээний уршиг ердөө л энэ. Гэтэл цагдаа бол жирийн л хүн. Бидэнтэй адил иргэн. Тэдний цаг наргүй их ажлын ард хань ижил нь, үр хүүхэд нь төрүүлж өсгөсөн аав ээж нь нойр хагаслан түгшин хүлээдэг. Аливаа баяр ёслол, нийгмийг хамарсан томоохон үйл ажиллагаанд бид сэтгэл дүүрэн баярлаж суухад цагдаа харин албаа хашин биднийг хамгаалж суудаг. Харин ч монголын цагдаад өнөөдөр хүчирхэг нийгмийн баталгаа хэрэгтэй гэж би боддог. Тэдний хувцас хэрэглэл, цалин хангамж, ар гэрийн баталгаат асуудлыг дээд түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Тэгж байж иргэдийн дундахи цагдааг буруутгах, тэднийг үгүйсгэх ойлголтыг өөрчилж чадна.

Нийгмийн сэтгэл зүйг үндсээр нь өөрчилж иргэд бид өөрсдөө цагдаадаа итгэдэг, цагдаагаасаа бүрэн дүүрэн хамгаалалт үйлчилгээг авдаг сайн сайхан ирээдүйг хүн бүр эрхээ эдэлдэг шигээ үүрэг адил ухамсарлан ойлгож хэрэгжүүлдэг байгаасай гэж хүснэ. Монгол цагдаагийн үйл хэрэг улам бүр хүчирхэгжиж, яруу алдар бадартугай.

 Ц.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (124.158.104.233)
    Цагдаагийн алдар бадар тугай. Сайн муу аль аль нь л байгаа байлгүй. Бусдыг даган баясахгүйгээр өөрийн нийгмийн онцлогт нийцсэн жишгийг л нутагшуулах нь л зөв болов уу
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    тэнэг хулгайч вэ
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Ц.Гэрэл гэгч цагдаа боож үхэх нь. Уинхэн цагдааг сайд нь дэмжинэ гэсэн байна. Харин тэдний дарангуйлагч хурандаа нарын эрх ямбыг хасна гээд байхад мулгуу пиздаа вэ
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ЭНЭ Ц.ГЭРЭЛ ГЭГЧ ТЭР ПОСТКОММУНИСТ ХЯТАД-ХОЙД СОЛОНГОС РУУГАА ЯВААЧ... МОНГОЛД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ. МОНГОЛ БОЛ ЧӨЛӨӨТ-АРДЧИЛСАН ОРОН. ТЭМҮҮЖИН САЙДАА... ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ... ЧАМ ШИГ САЙДУУДТАЙ БАЙХСАН.
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • Гэрэлээ-д (202.131.242.237)
    ямар учраас " урвуу харсан пирамид"-ыг өөлөөд байгаагаа л бичээч ээ.Цагдаагийн данхар толгойг зөвтгөөд байгаа юм ууу??Угаасаа одоогийн бичигдээгүй тогтолцоогоор чинь хурандаагийн хүүхэд л хурандаа болдог шүү дээ.Түүнээс жирийн гаралтай хүүхдүүд яаж ч илүү байсан нөгөө "Цагдаа"-ийнханы хүүхдүүд л дээшээ байгаа.Нэн нь ШШГ-д ч үйлчилдэг. Гадаадад суралцдаг сонсогч нарын 90 -н хувь нь "Цагдаа/ирээдүйн хурагдаа/" нар лбайгаа.
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.7.42)
    Тэнэг юм бичдэг золиг вэ. Чиний бичсэнийг л хийх гээд байгаа юм биш үү. Ахиж ийм уялдаа холбоогүй галзуу хүний өдрийн тэмдэглэл бичиж бай. Тэр дарга нарыг өмөөрч бичих гэж байгаа ухаантай юм бол тэрийгээ бичээч
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.72.247.249)
    цагдаагийн цалин хангамжийг сайн нэмж, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээг авснаар улс орон, ард иргэд амар байж аж төрөх нь мэдээж. ер нь хятадын цагдаа нарын арга ухаанаас суралцаж хэрэгжүүлэх нь зөв. тэхгүй бол би мөнгөтэй, зальтай, хүчтэй гэсэн ахар бодолтнууд монголоор олширч, даварч гүйцлээ, эрхэм түшээд ээ?, та нарын дотор ч бас ялгаагүй.
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • gerel-d (202.21.111.146)
    bichsen niitlel chini yamar avtsaldaan, logic alga bna. Hen negiin zahialga yumuu gej haragdahaar bna. Setguulch hun tiim gargalaa hiij esvel zahilgaar bichej bval arai l emegneltei bnada.
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • bagi (202.55.182.82)
    Gerel-d helehed: Ene shinetgel mash zov gej bi huvidaa demjij bgaa,Urvuu harsan pyramid buyu udirdlagiin bytets ni tom bna, sanhyyjilt ni zov onoogdoj huviarlagdahgyi bna, gesen bolohoos jiriin tsagdaagiin alban haagchidiig harluulsan , hohirooson yum baihgyi . Minii tolj baigaa tatvar tsagdaagiin darga nart ni bish, gudamjind ergyyl hiij baigaa tsagdaad ni ilyy onogdvol shudarga esond niitsene.
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • saka (202.179.20.187)
    minii medeh tsagdaa bish bolood udaj bna bas udam damjsan ger bulee tsagdaa toriin alband ajildag ooriinhoo tanil talaar ajild ordog humuus zondoo bolj dee. tsagdaa muu nertei bh in argagui
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    9 цаг 45 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    14 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    14 цаг 41 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 58 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    18 цаг 0 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    18 цаг 5 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    18 цаг 40 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    18 цаг 48 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    18 цаг 51 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    18 цаг 53 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    19 цаг 4 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    19 цаг 15 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    19 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    19 цаг 44 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    20 цаг 7 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК