
10.00 ЦАГТ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд цэнхэр бүсийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд усны өдрийн арга хэмжээг зохион байгуулна. Улсын усны нөөц, усны сав газар, газрын доройтол, үер, ган, зудын эрсдэлийн зураглал, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийн бүртгэл, байршлын зураг, татан гаргах ажиллагааны үе шат, үр дүнг танилцуулна. Утас:86150069
14.00 ЦАГТ Хаан банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний энэ жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн талбайд эхэлнэ.






















































