Манай улс урд хөршөөс авах шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэхээр Уул уурхайн яамны харьяа Газрын тосны газар, Хятадын "Петро чайна" интернэйшнл компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Одоогийн байдлаар сард 10 мянган тонн хэмжээний шатахууныг урьд хөршөөс татан авч байгаа юм. Энэ нь Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусахтай ч холбоотой аж. Учир нь энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, одоогийн хэмжээнээс дөрөв дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас нийлүүлнэ гэсэн үг.























































