Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чулууны хөлс” буюу газрын тостой танилцсан нь

2013-11-09
0
ЖИРГЭХ
  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялаагаад инээмсэглэж байсан дүр зургийг монголчууд мартаагүй.
  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялаагаад инээмсэглэж байсан дүр зургийг монголчууд мартаагүй. Магадгүй тэр мөчөөс хойш олон нийт газрын тосны тухай ойлголтыг илүү сайн мэддэг болсон байх. Сэтгүүлч бидний зүгээс ч энэ ойлголтыг илүү лавшруулж, газрын тос хийх, олборлох болон нөхөн сэргээх үйл явцтай танилцах зорилготой аялалыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжүүлэв. Ингээд та бүхэнд Уул уурхайн яам болоод Газрын тосын газрын хамт олонтой газрын тос олборлох хийгээд манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн үйл ажиллагаатай танилцсан сурвалжлагаа хүргье.
DSC_0240
Улаанбаатар хотоос зүүн хойш Налайх, Чойроор дайрч дорны говийг зорилоо. Нутгийн ихэх хэсэг говийн бор хөрсөөр тархсан бөгөөд элс дэрсээр хүрээлэгджээ. Уул ус үл тааралдах цэлгэр талд тэртээх тэнгэрийн хаяа ойрхон санагдана. Дорноговь аймагт ил ус ховор боловч гүний усны ундарга арвин.  Үүнээс гадна газрын тосоор баялаг нутаг аж.

ОХУ-ын геологичид Монголд газрын тосны эрэл хайгуул хийх нь эдийн засгийн алдагдалтай гэж үзэж байжээ
1940-өөд оны үед иргэд тостой чулуу олоод тухайн үед Монгол Улсад газрын тос байх магадлалтай гэдгийг Засгийн газарт мэдэгдэж байсан гэдэг. Ингээд тухайн үеийн нэрт геологичид, ЗХУ-ын геологичидтэй хамтарч анхны Зүүнбаянгийн ордыг нээсэн. Энэ үед жилдээ 5000 тонн дизель мөн бинзен үйлдвэрлэдэг үйлдвэртэй байсан. Улмаар энэхүү ордын гарц багасч, ЗХУ-ын геологичид Сибирт том ордууд нээгдсэн учир Монголд цаашдаа газрын тосны эрэл хайгуул хийх нь эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Ингээд Зүүнбаянг хаасан байгаа. Мөн тухайн үед байсан боловсруулах үйлдвэрт ч гал гарч шатсан гэдэг. Тиймээс газрын тосны салбар 1950-иад оноос хойш 1990-иэд он хүртэл завсарласан бөгөөд энэ үед бэлтгэгдсэн  мэргэжилтнүүдээс өөр  дахин мэргэжилтэн бэлтгээгүй зогсонги байдалд орсон байдаг. Гэвч 1990 онд Английн эрдэмтэн Пэнтила гэх хүн Монголд ирээд хотгор сав газруудыг судалж, эдгээр газруудад газрын тосны нөөц байх магадлалтай гэж үзсэн аж.
DSC_0218
Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ?
Хөрөнгө оруулагч өөрөө бүх эрсдэлийг гаргаад хайгуул, судалгааны ажлыг хийдэг байна. Хэрэв газрын тос олдвол Монгол Улстай гэрээний дагуу ашгаа хувааж, хэрэв тухайн судалгаа хийсэн газар газрын тосны нөөц илрээгүй бол эл компани эрсдлээ даагаад буцдаг байна.  Одоогоор 30 гаруй хотгоруудыг хайгуулын талбай болгож, энд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд явж байгаа аж. Ингэж Тодруулбал, 16 компани 20 талбай дээр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулаад явж байгаа юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа төрийн бүх институтээр дамжиж шийдвэр гаргадаг.
DSC_0225
Газрын тосны хуулийг 1991 оноос хойш шинэчлээгүй
Монгол Улсад 1991 онд анх газрын тосны хуулийг баталж байсан нь өнөөдөр зарим нэг эрхзүйн зохицуулалтыг хийж чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс шинэчилсэн найруулгатай хуулийн төслийг өргөн барьжээ.
Эрсдэл ихтэй, ашгаа нөхөхөд хугацаа их шаарддаг учир татварын тогтвортой  орчин маш чухал хэмээн хөрөнгө оруулагчид ярьж байсан. Гэрээ байгуулах эрхээ авсан этгээд хамгийн түрүүнд хүндийн хүчний судалгаа хийж, хотгор газрын тодорхойлдог. Дараа нь тухайн газрынхаа геологийн бүтцийг судалж, аль давхаргад тос байж болзошгүйг тогтооно. Ингэхдээ доргилт үүсгэж, чичирхийллээр нь мэдээлэл унших төхөөрөмж ашигладаг аж. Эсвэл 15 хүртэл метр өрөмдөөд тэсэлгээ хийх бас нэг арга бий гэнэ. Хэрэв тэнд газрын тос байж болзошгүй гэж үзвэл өрөмдөнө. Одоогоор нийт 1026 өрөм тавьсаны 856 нь “Петрочайна Дачин Тамсаг” компанид данстай. Өрөм тавьж чулууг нүхлээд ч “хөлс”-гүй хэсэг таарах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл газрын тосыг “чулууны хөлс” гэж бас үздэг юм билээ. Чулуунд нэвчсэн тосыг тусгай өрөм, даралтын хүчээр дээш нь оргилуулж авдаг учраас “гарц” 100 хувь байх нь ховор.
DSC_0228
Нөөцийг шатахуун болгоно гэвэл 40 сая тонн хүрнэ гэв
 Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийт хоёр тэрбум гаруй долларын хөрөнгийг манай улсад оруулжээ. Одоогоор 332.6 сая тоннын нөөц бүртгэгдсэн байгаа юм билээ. Гэвч үүнээс 42 сая тонныг нь гаргаж авах боломжтой. Дээрх нөөцийг шатахуун болгоно гэвэл 40 сая тонн хүрнэ гэв. Газрын тосны салбараас энэ оны төсөвт 165 тэрбум төгрөг хуримтлуулах ёстой. Асуудал бий ч үүнийгээ давуулж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байна лээ.
DSC_0251
Газрын тос хаана байх магадлалтай вэ?
Хотгор газар байх магадлалтай.  Газрын тос илрүүлэхийн тулд маш гүн өрөмдлөг хийдэг. Манай улсад Тамсагын сав газарт 4000 гаруй метр гүн өрөмдлөг хийсэн байдаг аж. Ер нь Монгол орны баруун хэсгээр газрын тос, ашигт малтмалын хайгуул бага хийгдсэн бөгөөд зүүн хэсгээр хайгуул эрчимтэй явж байгаа юм.
DSC_0255
Ил уурхайгаар олборлодог ашигт малтмалыг бодвол газрын тосны салбар байгаль экологит хамаагүй бага нөлөө үзүүлдэг гэдгийг бидний аялалынхаа явцад харлаа.

Ямартаа ч газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууныхаа дотоод хэрэгцээг хангах, улмаар экспортолдог болох нь газрын тосны салбарынхан хийгээд бидний томоохон зорилт юм хэмээн ярилцсаар нийслэл хотдоо ирлээ. Гэвч сурвалжлага маань үүгээр дуусаагүй удахгүй та бүхэндээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлдэг гурван компанийн нэг “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаа, ажилчдынх нь байр суурийг хүргэнэ.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
“ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.233)
    vnen vv
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    Gazriin tosiig chuluunaas gardag gej yst bodoj bgaagyi shuu
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    7 цаг 1 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    11 цаг 45 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    11 цаг 57 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 15 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    15 цаг 17 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    15 цаг 22 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    15 цаг 56 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    16 цаг 5 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    16 цаг 7 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    16 цаг 9 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    16 цаг 20 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    16 цаг 31 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    16 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    17 цаг 0 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    17 цаг 23 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК