Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүн бусаар амьдарч байснаа бодохоор гутарч байна. Яаж амьдардагийг харуулна”

2013-11-12
0
ЖИРГЭХ
  Тэнэмэл, орон гэргүй, гудамжны гэж нэрлэгдэх хүмүүс хэрхэн шинэ амьдралыг цогцлоон бүтээхээр хичээж байгаа талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Эдгээр иргэд нийгэмшиж, шинэ хүн болохыг төлөө тэмцэж байна.
  Тэнэмэл, орон гэргүй, гудамжны гэж нэрлэгдэх хүмүүс хэрхэн шинэ амьдралыг цогцлоон бүтээхээр хичээж байгаа талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Эдгээр иргэд нийгэмшиж, шинэ хүн болохыг төлөө тэмцэж байна. Олон арван жил архитай нөхөрлөж, архиар амьдралаа сүйрүүлсэн цөөнгүй аавын хүү, охин байгаа ч тэднээс цөөхөн хэд нь ч гэсэн алдаагаа ухамсарлаж байна гэдэг юутай сайхан бэ. Гудамжны тэнэмэл иргэдийн ихэнх нь цагдаагийн газар бүртгэлтэй, ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байсан, гэмт халдлагад өртөх магадлал тун өндөр хүмүүс. Гэвч тэд нэг нэгээрээ, бүр гэр бүлээрээ нийгэмшиж эхэлж буй нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа маш том үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ. Түрүүчийн дугаартаа “Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ-ыг зорьж эрчүүд хэрхэн нийгэмшиж байгааг хүргэсэн бол энэ удаад “Эгэл амьдралын мөр” ТББ-д зочилж гэр бүлээрээ тэнэмэл болсон, үр хүүхэдтэйгээ гудамжинд гарсан ч энэ төвийг зорин ирсэн иргэдтэй уулзлаа. Тэд архи гэдэг зүйлийг амьдралаасаа устгахын төлөө, өөрчлөгдөхийн тулд гэр бүлээрээ хичээж байна.
544490_105674592963487_1321585119_n
7 иргэн архинаас гарч чадахгүй зугтаж, гурван гэр бүл нийгэмшээд тусдаа гарчээ
Манай сурвалжлах багийг очиход харуй бүрий болж цасаар шуурч байв. Тус байгууллагын хашаа их цэлгэр том төдийгүй хашаанд 12 монгол гэр барьж төвхнүүлжээ. Энд 100 хувь архины хамааралтай болсон, орон гэргүй, тэнэмэл иргэд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 42 хүн амьдарч байгаа бөгөөд үүнээс гадна 30-иад хүн хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж. Харин долоон хүн архины амьдралаасаа салж чадахгүй оргоод явчихсан гэдгийг тэд хэлж байв. Тэгвэл гурван гэр бүл буюу гэр бүлээрээ тэнэмэл болсон хүмүүс нийгэмшээд тусдаа гарцгаасан гэнэ. Тэгвэл биднийг очиход таван гэр бүл /аав, ээж, хүүхдүүд/ нийгэмшихээр энд амьдарч байв.
DSC_0626
Тэд дулаахан гэртээ бууз хийж идэн сууцгааж байв
Улмаар энэхүү  төрийн бус байгууллагын менежерийн хамт эдгээр айлуудаар зочлоход  дулаахан гэртээ, оройн хоолой хийж идэцгээж байсан юм. Тэд энэ газар ирэхээсээ өмнө траншейнд хоноглож, орц, гудамж гээд л таарсан газраа шөнийг “авдаг” байсан. Харин одоо дулаан гэртээ хүссэнээрээ хоол ундаа хийж идэн сайхан амьдарч байна. Биднийг айл бүрээр  ороход эдгээр хүмүүс төвөгшөөж уурлаж, бишүүрхэх зүйл огт байхгүй харин ч монгол хүний ёс жаягаараа тавагтай идээ барьж, цай, хоол хийж өгч угтлаа.

Тэд нэг гэртээ дөрвүүлээ амьдардаг. Зарим нь хөдөө гадаа ажиллахаар явсан учир нэг гэрт гэр бүлийн хоёр яг л өөрсдийн гэрт амьдарч байгаа юм шиг тохь тухтай амьдарч харагдана.
DSC_0629
Хоёр жил архи уусан найман сартай жирэмсэн эмэгтэйтэй таарлаа
Гэр бүлийн хүмүүс дотор шинэ хүнээ хүлээж авахаар бэлтгэж буй залуухан хосууд ч байв. Мөн аль хэдийнэ 2-3 хүүхдийн эцэг эх болсон хүмүүс ч нийгэмшиж байна. Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй эцэг эхийн хувьд насны зөрүү ихтэй хосууд юм байна лээ. . Эхнэрийнх нь хувьд одоо найман сартай жирэмсэн.  Нөхрөө дагаж явсаар хоёр жилийн өмнөөс архинд гүн орж, гудамжны амьдралаар амьдарсан. Харин нөхөр нь таван жилийн өмнө ээжтэйгээ муудалцаж гэрээсээ “дайжаад”  л архийг дотны нөхрөө болгосон. Энэ хосууд маань танилцаад дөрвөн жил болж байгаа бөгөөд хоёул гудамжинд амьдарч байгаад тус төвд иржээ.  Тэд үр хүүхдээ сайхан орчинд төрүүлж, дахин шинэ хүн болж амьдрахын тулд хичээж байгаагаа бидэнд хэлж байв. Түүнчлэн, сургуулийн насны хоёр хүүхэдтэй гэр бүл байсан бөгөөд хүүхдүүдээтэйгээ тэнэмэл амьдралаар амьдарч их л зовлон үзжээ. 
DSC_0637
DSC_0632

“Эрчүүд нь хамгаалагч, манаач, бүсгүйчүүд нь нарийн боовны цехед”

Ингээд бид эл төрийн бус байгууллагын менежер Н.Мандахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Манай байгууллага 2012 оны хоёрдугаар сар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтарсан төсөл хийж байгаа. Одоогоор 79 хүн манайд нийгэмшиж байна. Яг одоо энд амьдарч байгаа хүмүүсээс 20-иод хүн өөрийн гэсэн тогтмол ажилтай болж өглөө гараад л орой ирж байгаа. Эрчүүд нь хамгаалагчийн ажил хийж, эмэгтэйчүүд нь гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байна. “OCD” хамгаалалтын байгууллагад л гэхэд манайхаас найман хүн ажилд орсон. “Суман гүн” компанид таван эмэгтэй ажиллаж байгаа. Батсүмбэрт чацарганы талбай манаж, Төваймагт зургаан хүн мэргэжил сургалтын үйлдвэрт суралцаж байна. Хүнд маханезмийн операторын чиглэлээр сурч байгаа бөгөөд төгсөнгүүтээ ажлын байраар хангагдана. Өмнө нь эдгээр хүмүүс өглөө босоод л архиа уугаад л явж байдаг байсан бол одоо  өөрсдийн гэсэн гэр оронтой болж сайхан амьдралтай болно гэсэн зорилготой болсон. Бүгд л үүдэн шүдгүй, шарх сорвиор дүүрэн байсан ч эрүүл мэндийн үзлэгт хамруулж эмчилсэн. Эхлээд эдгээр хүмүүс шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байсан. Одоо бол бараг нэг ангийнхан болсон” гэв.

Эрүү нүүрний мэс засалч, нягтлан бодогч, эдийн засагч хүмүүжиж байна
Сонирхуулахад, энд дээд боловсролтой тэнэмэл иргэн  гурав байна. Тодруулбал, ОХУ-д статистик эдийн засагчаар суралцаж төгссөн “мундаг” хүн. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн банкны нягтлан бодогч эмэгтэй хийгээд Анагаах ухааны их сургууль төгссөн эрүү, нүүрний мэс заслын эмч хүртэл байна. Ер нь айлын ганц эрх дураараа хүүхдүүд архинд орчихсон байх нь их байдаг  байсан бол сүүлийн үед дээд боловсролтой, “баян” хүмүүс архитай нөхөрлөх нь ихэсчээ.
DSC_0633
Тус иргэд “Эгэл амьдралын мөр”, “Эрчүүд, эрүүл гэр бүл”  ТББ-уудад ирэхээс өмнө 2-21 жил тэнэмэл байдлаар амьдарч орц, хонгил, траншейгээр хоноглон шил, лааз түүж хүний хаягдал хоолоор хооллож байсан. Одоо тэд энэ үеэ ардаа орхиж чадсан. Тэд одоо яаж хүн бусаар амьдарч байснаа бодохоор гутарч байна, яаж амьдардагийг харуулна гэж ярьцгааж байна.
DSC_0631
Гэр бүлийнхээ зургийг унинаасаа өлгөжээ
Эцэст нь гэж хэлэхэд орон гэргүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа иргэдийг ийн нийгэмшүүлж чадсанаар манай улсад гарч буй гэмт хэргийн тоо тодорхой хэмжээгээр буурах юм. Тэнэмэл иргэдийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх нийгэмшүүлэх ажил үнэхээр чухал юм.
DSC_0625
Ямартаа ч манай улсад цөөхөн хэд байдаг тэнэмэл иргэдийн төлөө гэсэн байгууллагуудаас хийсэн сурвалжлагаа та бүхэнд цуврал болгон хүргэлээ.
DSC_0636

Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • зочин (202.72.247.136)
    маш сайхан үйлс байна.дээрх төрийн бус байгууллагууд болон архийг орхин амьдралаа сэргээж байгаа хүмүүстээ өндөр амжилт хүсье!
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin :) (202.126.91.69)
    sain yavah sanaaniih amjilt husey temtseerei
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin :) (202.126.91.69)
    sain yavah sanaaniih amjilt husey temtseerei
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    танай сайт сайжирч байгаа шүү
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    мундаг байна сайн байна гэж хэлэхээс өөр үг олдохгүй нь дээ
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.11.18)
    á¿ãäýíä íü ýð¿¿ë ýíõèéã õ¿ñýå ñàéõàí ñàíàà ñýòãýëòýé ÒÁÁ- áàéíà ýíý õ¿ì¿¿ñ ýíý ÝÁÁ-ûí õ¿ì¿¿ñò áàÿðëàæ ÿâàõ õýðýãòýé òà á¿õýíä áàÿð õ¿ðãýå
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • brest (178.120.254.246)
    Sain bna.Amjilt husie.
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Мөнх (202.126.91.159)
    нийгэмшүүлэх ажил үнэхээр чухал юм байна.та бүхэнд ажлийн өндөр амжилт хүсъе.Баярлалаа
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    ta buhen oorchlogdoh ystoi shuu anjilt husey
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.11.195.43)
    амжилт хүсий
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (103.26.194.29)
    az jargal husie huurhiidee tur zasgaas iluu demjdeg sain sanaat humuus bh yum daa
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.112.238)
    Bvgded ni az jargal hvsii ta nar chadnaa.
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • irgen (202.179.20.132)
    uls demjeed ogvol irgedee bid zasaad avna daaa .hedhen jiliin dotor tenemel hungui boloh boloj bgaam daaa
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (66.87.79.56)
    Er hun neg aldaj ereg neg nurdag.bugded n sain saihniig husej baina.mongol erchuud delhiin asuudliig anhaarch oroltsoh uuregtei humuus baigaa yum.
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.10.150)
    сайхан мэдээ байнаа бүгдэд нь эрүүл энх амжилт хүсье
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • цоомоо (203.194.113.54)
    Хүн гэдэг бол сэтгэлийн амьтан. Тэднийг сэтгэлээр нь дэмжээд өгвөл бүгд л өөрчлөгддөг. Амжилт хүсье даа
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Muugii (103.26.194.30)
    Ashguide, zasraasaidaa
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.5.192)
    amjilt
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.5.192)
    olon hun toor ch ywaa zamaasaaa butsaas ih amidraliin dawalgaand oroosoi
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.5.192)
    ene humuusiin saihan ur chadwariig uls oron zowoor ashiglaj bwal sain l yumsan daaan ch tiim zuil alga da
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.54.207)
    Энэ яасан сайхан ажил хийдэг ТББ-ууд вэ? зарим нэг худлаа сүржин нэртэй даржин ажиллагаатай ТББ-уудаас огт өөр юм гээч. Хүмүүст итгэл урам зориг өгөөд сайхан ажил хийж байгаа юм байна даа
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    Mundag survaljlaga boljeeee amjilt husiii
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 53 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 36 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 49 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    14 цаг 6 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    14 цаг 8 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    14 цаг 13 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 48 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 56 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 59 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    15 цаг 1 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    15 цаг 12 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    15 цаг 23 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 52 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    16 цаг 15 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК