Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улс төрийн албаны авлигаар 107 орноос 106-д орлоо

2013-11-18
0
ЖИРГЭХ
    НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд Монгол улс нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2007 онд Авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулсан ба “Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин”-г хоёр жил дутам үнэлж, Авлигагай тэмцэх газар авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан авлигын индексийг тооцон нийтэд мэдээлдэг болжээ.
 index   НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд Монгол улс нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2007 онд Авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулсан ба “Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин”-г хоёр жил дутам үнэлж, Авлигагай тэмцэх газар авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан авлигын индексийг тооцон нийтэд мэдээлдэг болжээ.

Гэвч "Трансперенси интернешнл" олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг судалгааны дагуу авлигын индексээр Монгол улс 2009, 2010, 2011 онуудад 120 дугаарт жагсаж байсан бол 2012 онд 94 дүгээр байрт шилжсэн ч олон улсын болон дотоодын холбогдох судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын судалгаагаар авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны үр дүн тодорхой бус, авлига мэдэгдэхүйц буурахгүй байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж үндэсний хэмжээнд шударга ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  2002-2010 онд хэрэгжсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн дараагийн стратегийн баримт бичиг болох Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөр бодлогыг гаргах санаачлага гаргасан.

Тэгвэл энэ  хүрээнд “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхэлж байгаа аж.

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол дахь Азийн сан, Мерси Кор Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт шийдвэр гаргагчид, судлаачид, төрийн байгууллагын ажилтнууд болон иргэний нийгмийнхзн, хувийн хэвшил, иргэд өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцах бүрэн боломжтой байхаар зохион байгуулж байна.

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Л.Долгор хэлэхдээ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос АТГ-тай байгуулсан гэрээний дагуу энэхүү хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулах мөн улс орон даяар хэлэлцүүлж, иргэд байгууллагын саналыг тусгаж, дахин боловсронгуй болгож хүлээлгэж өгөх үүргийн хүлээсэн. Тиймээс бид энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд өнөөгийнхөө нөхцөл байдлыг маш сайн үнэлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр ямар асуудлыг яаж шийдвэрлэхээ зөв оновчтойгоор тусгах ёстой. Иймээс жил болоод улирал тутам хийгддэг олон судалгааны дүнгээс АТГ-тай тэмцэх ажил маань ямархуу байдалтай байгаа хийгээд авлига буурч байгаа эсэхийг тодорхой гаргаж авсан.

Энэ судалгаанаас үзэхэд авлигын эсрэг явуулж байгаа эдгээр ажлууд тодорхой үр дүнд хүрсэнгүй гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн албан дахь авлигынхаа байдлаар  Монгол Улс 107 орноос сүүлээсээ хоёрт орсон гэсэн тааруу үнэлгээтэй байна. Мөн дээд түвшний авлига буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлига нэмэгдэх хандлагатай байна гэсэн дүн гарсан.

-Төрийн албадуудаас хамгийн их авлигад өртсөнийг нь гаргаж ирсэн үү?
Түүнчлэн төрийн албадуудаас аль нь илүү авлигалд өртөмтгий байна гэсэн судалгааг 2006 оноос хойш хийсэн. Эл судалгаагаар хамгийн их авлигад өртсөн нь газрын албан гэсэн дүн гарсан. Газрын алба бол зургаан оноос хойш өнөөдрийн хүртэл дандаа эхний байранд явж ирсэн байгаа. Үүний дараа Уул уурхайн салбар орж байна. Гуравдугаар шүүх, цагдаа, худалдан авалт. Дөрөвдүгээрт мэргэжлийн хяналт, улс төрийн нам. Тавдугаарт гаалийн байгууллага орж байна. Мөн төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлж байгаа. Энэ үнэлгээгээр 2012 оны дүнгээр нийт төрийн байгууллагуудын шударга байдлын дундаж үнэлгээ  46 хувьтай байна гэсэн дүн гарсан. Саяны дурдсан салбарууд шударга байдал тааруу гэдэг үнэлгээг мөн л адил авч байна. Тухайлбал, газрын алба 20 хувь, шүүх, цагдаа 31-36 хувьтай үнэлгээ хийгдсэн.


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.46.218)
    ek\lbegdorj sain ajillajee haha
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    Сүүлд ороогүй л бол болоо.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 57 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 40 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 52 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 10 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 12 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 17 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 51 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 0 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 2 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 4 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 15 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 27 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    14 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 55 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 18 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК