ШУТИС-ийн Компьютер, техник менежментийн сургууль “sms service” үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь эцэг, эхчүүдэд хүүхдээ хичээлдээ сууж байгаа эсэх, ямар дүнтэй суралцаж байгааг сургууль дээр нь очилгүй мессеж бичээд л мэдэх боломж олгож байгаа. Тус үйлчилгээг авахын тулд мессеж хүлээн авах утасныхаа дугаарыг Сургалтын албанд бүртгүүлж, 150999 дугаарт мессеж бичихэд л хангалттай.Тухайлбал, хичээлдээ сууж байгаа эсэхийг нь шалгахдаа тус дугаарт csms shal, сургуульдаа сурлагаараа хэдэд жагсаж байгааг csms jag гэж бичин шалгана. Харин оюутнууд хичээлийн хуваарь, голч дүнгээс гадна сургуулийн тодорхойлолтоо тус дугаарт мессеж бичин авах боломжтой. Нэг мессежийн үнэ 150 төгрөг гэнэ.
ШУТИС цаашид бүх салбар сургуульдаа энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.























































