Дорноговь аймгийн прокурорын газар нь 2012 онд Хилийн цэргийн 0129-р ангийн захирагч /өдгөө ХХЕГ-ын дарга бригадын генерал/ Ш.Лхачинжавтай хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурж хамтран ажиллахаар харилцаа тогтоосон бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчилах, хилийн зөрчил, хэрэг маргааныг шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр харилцан ажиллахаар болсон байна.Дээрх гэрээний дагуу 2012, 2013 онд харилцан ажиллах төлөвлөгөөг батлаж хэрэгжүүлж байгаа ба 2013 оны 11-р сарын 15-ны өдөр Аймгийн прокурор Л.Бадралт, орлогч прокурор Ж.Айжуу, туслах ажилтан А.Сүхбатбаатар нар тус аймгийн прокурорын газрын алба хаагчид болон 0129-р ангийн хугацаат цэргүүдэд цэргийн гэмт хэргийн талаар болон гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр яриа, сургалт зохион байгуулжээ






















































