Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилга барих үйл ажиллагааг нийтлэг журмаар зохицуулна

2014-3-21
0
ЖИРГЭХ

p18jh2oipl41a1p2u1pbv1d9b6d91Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 20-нд болж, хуралдаанаар Барилга барих, газрын эрх олгох, барилгын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахдаа тухайн харилцааг зохицуулсан олон хууль дүрэм, журам үзэж танилцах шаардлагатай болдог.  Харин энэхүү журам нь  эдгээр олон хууль, эрхзүйн актуудыг  нэгтгэж хобогдох хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан бөгөөд илүү ойлгомжтой, хялбар болгож байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын зориулалтаар газар олгохоос эхлээд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан журмыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулжээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж журмын төслийг танилцуулахдаа, журам батлагдсанаар иргэн хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа,  төсөл сонгон шалгаруулалтаар олгох эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Журмын төсөлд санал авах зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналуудыг нэгтгэж энэ журамд тусгасан гэж хэллээ.

Барилга барих газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралт, ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихтай холбогдон үүсэх харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөх юм. Мөн журамд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар олгох, барих ажиллагаанд оролцогч этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тусгайлан зааж өгснөөс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нарийвчлан барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлсийг ч мөн тусгажээ.

Тодруулбал, нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэрэгжлийн байгуулагын зөвшөөрөлгүй газар  эзэмших барилга байгууламж барих, бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх зэргийг хоригложээ. Мөн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргавал нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно гэж заасан байна.

Энэхүү заалтын тухай хотын дарга хэлэхдээ, “Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр газрыг хэн нэгэнд эзэмшүүлсэн бол нийслэлийн Засаг дарга огцорно гэсэн заалтыг би зориуд журамд нэмж оруулсан. Яагаад гэвэл газрыг дур мэдэн ашиглуулах, эзэмшүүлэх эрх нийслэлийн Засаг даргад байдаг учраас энэ заалтыг журамд оруулж тусгаж өгсөн нь цаашид газрын хууль бус наймааг цэгцлэх нэг том алхам болох юм. Хэн гэдэг албан тушаалтан хаана ч хариуцлага алдсан бай заавал хариуцлагаа хүлээх ёстой”  гэлээ. 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү журмын төслийг хэлэлцээд, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    13 цаг 36 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    13 цаг 38 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    13 цаг 42 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    15 цаг 2 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    15 цаг 56 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    16 цаг 21 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    17 цаг 35 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    17 цаг 39 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    17 цаг 45 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    17 цаг 55 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    17 цаг 57 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    17 цаг 59 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    18 цаг 5 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    19 цаг 7 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК